В.Батзориг: Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан зарлиг бол манай улс батжиж, бэхжиж буйн илрэл юм


5-р сарын 7
16 цаг 05 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Морин хуур” үндэсний анхдугаар чуулганы үеэр “Хөсөгтөн” хамтлагийн морин хуурч, хөөмийч В.Батзориг сэтгэгдлээ хуваалцав.

 

Тэрбээр ярихдаа “Морин хууртай амьдралаа холбосон, энэ гайхамшигтай хөгжмийн зэмсэгт хайртай хүний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан морин хуурыг дэлгэрүүлэх зарлиг маш их таалагдаж байна. Сэтгэл өег явна. Үндэснийхээ өв соёлд анхаарлаа хандуулж, төр засгаас бодлогоор дэмжиж, зарлиг гаргасан нь Монгол Улсын тусгаар тогтнолд ч хамаатай бөгөөд манай улс улам их батжиж, бэхжиж байгаа юм болов уу гэж бодож байна.

 Өнөөдөр уулзаагүй удсан морин хуурч, урлаачид, уран бүтээлчидтэйгээ уулзах сайхан байлаа. Нэг ёсондоо морин хуурчдын баярын өдөр гэж тодотгосон ч болохоор. Цаашид морин хуур маань улам түгэн дэлгэрэх байх. Морин хуурчид маань нэг дор цуглахдаа алдаа оноо, цаашдын хамтын ажиллагаа, шавь сургалт гэх мэт олон сэдвээр санал солилцлоо. 

Манай “Хөсөгтөн” хамтлагийн морин хуур, үндэсний өв соёлоо дотооддоо төдийгүй, дэлхийд сурталчлах хувь нэмрээ оруулж яваа. Үүнээс гадна хойч үедээ энэхүү өв соёлоо зааж сургах, ирээдүйн хуурчдаа бэлтгэх үйлсэд гар бие оролцож байна. Түүнчлэн манай хамтлагийнхан шинэ уран бүтээл, шинэ пянз гаргахаар ажиллаж байгаа. Удахгүй шилдэг уран бүтээлүүдтэй пянзаа сонсогчдодоо бэлэг барих болно. Мөн ирэх сарын 13-наас эхлэн хоёр сарын хугацаатай Европоор аялан тоглолт хийхээр бэлтгэлээ базааж байна” гэв. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо2 цаг 17 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ2 цаг 19 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө2 цаг 21 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ2 цаг 22 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ2 цаг 23 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн2 цаг 24 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов2 цаг 25 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд2 цаг 26 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна2 цаг 27 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна2 цаг 27 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.