“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна


5-р сарын 6
15 цаг 26 минут
“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна
Монголын урлагийн зөвлөл нь “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг ес дэх жилдээ “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор Монголын Уран зургийн галерей болон “Улаан гэр” галерейд зохион байгуулах гэж байна. Өнгөрсөн 2016 оноос эхлэн жил бүр зохион байгуулдаг энэ медиа урлагийн наадамд Монгол болон олон улсын 130-аад уран бүтээлчид медиа бүтээлээ толилуулжээ.  Харин энэ жил Герман, Тайвань, Монгол, Словени, Франц, Америк, Испани улсын 14 уран бүтээлчийн медиа бүтээлүүд “Харж буйдаа итгэхүй” сэдвийн дор нэгдэж, ертөнцийг харах, мэдрэх, түүнтэй харилцах харилцаанд дижитал технологийн хөгжил хэрхэн нөлөөлж буйг бидэнд харуулах болно.
БИД ХАРЖ БУЙ БҮХЭНДЭЭ ИТГЭХ ҮҮ?
Хүмүүсийн өдөр тутмын харилцааны зайлшгүй нэг хэсэг болсон зураг нь бодит байдлын дүрслэлээс хэтэрч хүмүүний үзэл бодол, төсөөлөл зэргийг харуулах болсон. Ийнхүү бидний амьдралын зайлшгүй нэг хэсэг болсон зураг нь технологийн дэвшлийн тусламжтай хиймэл оюун ухаан, кодчилол, дижитал филтер, хүний нүүр царайг хуулбарлах технологи зэргийг ашиглан бодит байдлыг хуулбарлаж эхэлснээр бодит байдал, үүсмэл ертөнц хоёрын заагийг улам бүдгэрүүлсээр байна.
Уран бүтээлчид:
  • Куратор: Инга Сейдлер (Герман)
  • Ньевес дэ ла Фуэнте Гутьеррес (Испани)
  • Улу Браун (Герман)
  • Марго Гийемо (Франц)
  • Чю Чи Сэн (Тайвань)
  • Чэнь Ю-Ронг (Тайвань)
  • Ван Бо Янь (Тайвань)
  • Уильям Мэтисон (Америк)
  • Анже Секель (Словени)
  • Б. Бат-Эрдэнэ (Монгол)
  • Э.Цагаанцоож (Монгол)
  • Х.Одбилэг (Монгол)
  • Г.Мөнхболор (Монгол)
  • Ж.Анунаран (Монгол)
  • Г.Энх-Амар (Монгол)

ХӨТӨЛБӨР:

  • 2024 оны 5-р сарын 07-ноос 5-р сарын 19-ний хооронд
СУРГАЛТ:
  • Монголын Уран зургийн галерейд 2024.05.09 Испанийн уран бүтээлч Ньевес дэ ла Фуэнте Гутьерресийн “Метаверст ертөнц бүтээх нь” сургалт
  • “Улаан гэр” галерейд 2024.05.11 Тайванийн уран бүтээлч Ван Бо Янь-ийн “Прожекшн маппинг” сургалт
ЛЕКЦ:
  • Монголын Уран Зургийн Галерей: 2024.05.14 Фестивалийн куратор Инга Зайдлерийн “Дижитал орчин дахь кураторын оролцоо” лекц
Дэлгэрэнгүй мэдээллийг 11 319017 утсаар авна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо1 цаг 31 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ1 цаг 33 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө1 цаг 34 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ1 цаг 36 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ1 цаг 37 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн1 цаг 38 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов1 цаг 39 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд1 цаг 39 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна1 цаг 40 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна1 цаг 41 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.