3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав


5-р сарын 6
15 цаг 21 минут

3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав

Парисын олимпийн 3х3 сагсан бөмбөгийн эрх олгох хоёр дахь тэмцээн гурав хоногийн өмнө /2024.05.03/ Японы Үцүномияа хотод эхэлсэн. Тус тэмцээнд түрүүлсэн баг нь олимпын эрх авах байв. Эрэгтэйчүүдийн ангилалд Нидерландын шигшээ баг шигшээд Литвагийн шигшээг 19:15-аар буулган авчээ. Тэмцээний турш 42 оноо авсан Ворти Де Ёнг үнэн цэнтэй тоглогчоор тодорсон байна.

Ийнхүү "Парис 2024" олимпын эрхийг одоогоор Нидерланд, АНУ, Серб, БНХАУ, Латви улс аваад байна.

Харин эмэгтэйчүүдийн ангилалд австрали хүүхнүүд Канадын шигшээг 19:16-гаар буулган авлаа. Ингэснээр ногоон тивийнхэн Франц, АНУ, БНХАУ болон Азербайжаны шигшээгийн хамт олимпод оролцох болзлоо хангажээ.

Монголын эрэгтэй шигшээ багийн хувьд энэ удаагийн тэмцээнд дөрөвдүгээр байрт орлоо.

Үцүномияагаас эрхээ авч чадаагүй багууд тавдугаар сарын 16-нд Унгарт сүүлийн тэмцээн болно. Тухайн тэмцээнээс гурван баг олимпийн эрхээ авна. Гэхдээ өрсөлдөөн харьцангуй чанга, олон баг оролцоно. Тэгэхээр энэ удаагийн тэмцээн л монголчуудын хамгийн боломжит хувилбар байсан юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо2 цаг 49 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ2 цаг 50 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө2 цаг 52 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ2 цаг 53 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ2 цаг 54 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн2 цаг 56 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов2 цаг 56 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд2 цаг 57 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна2 цаг 58 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна2 цаг 59 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.