Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"


5-р сарын 6
15 цаг 16 минут

Дайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"

Үнэн алдартны шашны "Улаан өндөгний баяр" тавдугаар сарын 5-ны өдөр болсон. Барууны ихэнх сүмүүд Улаан өндөгний баярыг гуравдугаар сарын 31-нд тэмдэглэдэг боловч Оросын үнэн алдартны сүм өөр хуанли баримталдаг. Христын дахин мэндэлсэн гэгдэх тус өдөр Москва зүүн Украинд нисгэгчгүй онгоцоор цохилт өгөв.

Зеленский "Улаан өндөгний баярын өдөр" үг хэлэхдээ, Оросын түрэмгийллийн эсрэг Бурхан бидний талд байна гэжээ. Москва Бямба гаригт "Шахед 24" нисгэгчгүй онгоцоор харвасан гэж Украины арми мэдээлсэн бөгөөд тус онгоцоос бусад бүх халдлагаас хамгаалж чадсан гэв. Зүүн Харьков мужид халдлагын улмаас зургаан хүн, түүний дотор нэг хүүхэд шархадсан гэж тус мужийн захирагч Олех Синехубов мэдэгдсэн байна. Украинчуудын дийлэнх нь Ортодокс Христэд итгэгчид авч өөр өөр сүмд хуваагдсан байдаг. Ихэнх нь Украины бие даасан Ортодокс сүмд харьяалагддаг. Өрсөлдөгч Украины Ортодокс Сүм нь  Орос 2022 онд түрэмгийлэх хүртэл  Москва дахь патриархад үнэнч байсан.

Владимир Путин тэргүүтэй мөргөлчид Оросын үнэн алдартны сүмийн тэргүүн Патриарх Кириллийн тэргүүлсэн "Христийн Амилалтын баяр"-ын үдэш буюу Бямба гаригт  Москвагийн Аврагч Христийн сүмд хүрэлцэн иржээ.  Кремлийн тууштай дэмжигч Кирилл "Орос, ард түмэн, сүм хийд байдаг бүх улс орнуудыг бурхан ивээхийг" хүсчээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Кирилл "Манай Оросын түүхэн газар нутагт болж буй ноцтой үйл явдалд харамсаж байна"  гэж мэдэгдэж байв. Үүнийг олон улсын ажиглагчид  Украины төрт ёсны байдал үндсэндээ зохиомол зүйл гэсэн Кремлийн яриаг дэмжсэн гэж буруутгажээ. Путин өөрийгөө Оросын үнэн алдартны сүмийн "уламжлалт үнэт зүйлс"-ийн хамгаалагч гэж үзсээр ирсэн ба барууныхан олон жилийн турш тус улсын үзэл бодлыг "доромжилж" ирсэн гэжээ. Орос консерватив хандлагад шилжиж, сүмийн дэмжлэгтэйгээр үр хөндөлтийг хязгаарлах, ЛГБТ-ын эсрэг бодлого явуулж байна.

Эх сурвалж:Euro News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо2 цаг 32 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ2 цаг 33 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө2 цаг 35 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ2 цаг 36 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ2 цаг 37 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн2 цаг 38 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов2 цаг 39 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд2 цаг 40 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна2 цаг 41 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна2 цаг 41 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.