Австралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ


5-р сарын 6
15 цаг 14 минут

 УИХ-аар батлаад буй Үндэсний баялгийн сангийн тухай хуультай холбоотойгоор Монгол дахь Америк-Монголын худалдааны танхим (АмЧам), Европын болон Австралийн Худалдааны танхимаас хэвлэлийн хурал хийлээ.

 Монгол дахь Австралийн Худалдааны танхимын ТУЗ-ийн дарга, “Сэндвик Монгол” компанийн захирал Брэд Кларк энэ үеэр хэлэхдээ, “Аливаа улс орон Баялгийн сан байгуулахдаа нээлттэй, шилэн байдлыг эрхэмлэдэг. Энэ бол урт хугацаанд ашиг, орлогоо өгч, хувь хүртээдэг сан юм. Баялгийн санг ингэж харах ёстой. Нэг ёсондоо тухайн улс орон хойч үедээ үлдээж буй өв хөрөнгө юм. Энэ үүднээс Баялгийн сангийн талаар олон нийтэд ойлгуулах, боловсрол, нийгмийн хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай байдаг” гэдгийг тодотгон хэллээ.

 Австрали улс Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн туршлага их. Энэ талаар буюу Австралийн Худалдааны танхим Монгол Улсын Үндэсний Баялгийн сан дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

Үндэсний Баялгийн сангийн тухай хууль гадаад, дотоодын хөрөнгө оруулагч нарт татвар, үйл ажиллагааны хувьд эргэж харах, зөвшилцөх зүйл бий. Ингэхгүй бол болгоомжлол, эргэлзээ, эрсдэл үүсгэж мэдэхээр байгаа талаар Америк-Монголын худалдааны танхим (АмЧам)-ын бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс хэллээ. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо3 цаг 7 минутын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ3 цаг 8 минутын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө3 цаг 10 минутын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ3 цаг 12 минутын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ3 цаг 13 минутын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн3 цаг 14 минутын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов3 цаг 15 минутын өмнөНамдаа "гологдсон" түшээд3 цаг 15 минутын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна3 цаг 16 минутын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна3 цаг 17 минутын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.