ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв


5-р сарын 3
14 цаг 56 минут

Тожилт үйлчилгээний компанийн ажилтнуудын цалинг нэмж, хүрз, шүүр хоёроос нь салгана хэмээн өнгөрсөн 2023 оны арваннэгдүгээр сард нийслэлээс мэдээлж байв. Тэгвэл тэрхүү ам гарсан чирч явдаг, том хэмжээтэй тоос сорогчоо өчигдөр ТҮК-ийн ажилтнуудад албаныхан хүлээлгэж өгсөн юм.

Хэрэглээнд гаргаад нэг ч хоноогүй гудамжны тоос сорогч нь хотын шороог бүрэн сорж чадахгүй байгааг иргэд шүүмжилж эхэллээ.

Тоос сорогчийн овор хэмжээ их учир хоёр хүн ажиллуулж, нэг хүн чирч, нөгөө хүн нь тоосыг нь соруулж ажиллуулдаг байна.

Хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх ажил хийгдсэнээр ТҮК-ийнхэн ажлын багажаа тоос сорогчоор солих болсон. Нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй үйлчлэгч зам талбайд цэвэрлэгээ хийдэг байна. Гэхдээ тэдний зүгээс “Юу ч гэсэн тоос сорогчоор нь хогоо цэвэрлээд үзье. Ер нь бол санаанд буухгүй л байна” гэцгээж буй. Харин олон нийтийн зүгээс техник хэрэгслийг нь солих нэрийн дор шахаа хийж, мөнгө тоншчих вий гэх хардлагыг ч тавьж эхлээд буй. Ямартай ч долоо хоног туршилт хийсний дараа дорвитой төхөөрөмж мөн эсэх нь тодорхой болох бизээ.

Сануулахад, Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар ТҮК-ийн ажилчдын цалинг 3,5 сая төгрөгт хүргэх амлалт өгсөн. Түүнийгээ ирэх зургадугаар сарын 1-ээс хэрэгжүүлж эхэлнэ гэдгээ мэдэгдээд байна. Хэдийгээр ТҮК-ийнхний ажил хөдөлмөр амаргүй ч нэг сарынх нь цалин 3,5 сая төгрөгт хүрнэ гэдэг нь амьдралтай нийцэхгүй, сонгууль угтуулж авч буй арга хэмжээ гэж үзэх нэгэн ч бий юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Т.Доржханд: ХҮН намаас нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо5 минут 58 секундын өмнөХүүхдийн хорт хавдрын эмчилгээнд нэн шаардлагатай Данийн 30 гаруй нэр төрлийн эмийг Монголд үнэгүй нийлүүлнэ7 минут 28 секундын өмнөМонгол Улсын жүдо бөхийн зургаа дахь дэлхийн аварга төрлөө9 минут 5 секундын өмнөАН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж эхэллээ10 минут 32 секундын өмнөМетро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт дөрвөн байгууллага материалаа ирүүлжээ11 минут 38 секундын өмнөН.Багабанди: С.Зоригийг ерөнхий сайд болгох асуудлыг надтай ярьж байсан. Дэмжихээ ЕТГ-ын даргаар дамжуулж илэрхийлсэн12 минут 50 секундын өмнөҮерийн эрсдэлтэй бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэх ажлыг эрчимжүүлэхээр болов13 минут 30 секундын өмнөНамдаа "гологдсон" түшээд14 минут 1 секундын өмнөТөлбөр авах 32 цэгийг энэ онд бүрэн цахимжуулна15 минут 6 секундын өмнөАлдарт эхийн одонг энэ жил 11 мянган ээж хүртэж байна15 минут 56 секундын өмнө"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.