ЦУОШГ: IV сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээр цасан шуургатай


3-р сарын 29
16 цаг 42 минут

Ирэх сарын цаг агаарын урьдчилсан төлвийг Цаг уур орчны шинжилгээний газраас танилцууллаа. 

ЦУОШГ-ын орчил урсгал, урт хугацааны прогнозын судалгааны хэлтсийн ерөнхий инженер Б.ЖАРГАЛАН:

-Ирэх сард монгол орны баруун аймгийн нутгаар болон Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд дөрөвдүгээр сард ордог олон жилийн дундаж үзүүлэлт нь Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар 8-10 мм, говийн нутгаар 0-2 мм бусад нутгаар 2-8 мм байдаг.

Энэ жилийн хувьд нутгийн баруун хэсгээр болон говийн баруун хэсгээр олон жилийн дунджаас бага тунадас орох төлөвтэй байна. Төв болон зүүн хэсгээр олон жилийн дунджаас ахиу бороо орох шинжтэй.

Дөрөвдүгээр сарын эхээр нутгийн хойд хэсгээр бороотой, өмнөд хэсгээрээ цас шуургатай, температурын хувьд дунджаас хүйтэн байх төлөв ажиглагдсан. Ирэх сард цаг агаар харьцангуй тогтвортой байх боловч дунд үед буюу 15-16-нд цаг агаар ихэнх нутгаар хүйтэрч, 20-ноос хойш тогтвортой болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"3 цаг 45 минутын өмнөУурхайчин эмэгтэйчүүд хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн асуудлаар чууллаа3 цаг 47 минутын өмнөМонгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо4 цаг 37 минутын өмнө170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээ4 цаг 38 минутын өмнөДалайд сүйрсэн Титаник хөлгийн хамгийн баян зорчигчийн алтан цаг $1.5 саяар зарагджээ4 цаг 41 минутын өмнө"2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно"4 цаг 42 минутын өмнөНийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих талаар хэлэлцэнэ4 цаг 43 минутын өмнөОлон улсын бүжгийн өдөр тохиож байна4 цаг 44 минутын өмнөАрдчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө5 цаг 3 минутын өмнөАРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.