АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ


4-р сарын 26
15 цаг 09 минут

 Аймгийн ЭМГ-аас сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлийн байдалд үнэлгээ хийсэн байна.

 Үнэлгээгээр цэцэрлэгүүдийн ихэнх нь өмнөх зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж, хүүхдийн хоол үйлдвэрлэлийг сайжруулж байгаа ч хэд хэдэн нийтлэг дутагдал байсныг мэдээлж байна. Үүнд:

-       Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй

-       Хүнсний ногооны нэр төрөл цөөн

-       Жимсний шүүс, аарц, сүүтэй будаа зэрэгт хийж байгаа элсэн чихрийн хэмжээ их

-       Эслэг агуулсан үр тариан бүтээгдэхүүний хэрэглээ бага  /бүхэл үрийн гурил, 2-р гурил, гурвалжин будаа, шар будаа, хөц будаа гэх мэт/

-       Зарим цэцэрлэгүүдэд давс, чихрийн хэрэглээ их

-       Ихэнх цэцэрлэгүүдийн бага үдийн цайны илчлэг маш хангалтгүй

байжээ.

 Бага насны хүүхдийн бие бялдар, сэтгэхүй, дотоод эрхтэн тогтолцоо хэвийн өсч хөгжихөд хэрэгцээтэй тэжээлийн бодисоор, булчин, бүх эрхтний үйл ажиллагааг хэвийн явуулахад хэрэгцээтэй илчлэгээр зогсолтгүй хангах шаардлагатай байдаг. Мөн хүүхдийн хөдөлгөөн ихэсч, илчлэг зарцуулалт нь нэмэгддэг тул зарцуулсан илчлэгийг хоол хүнсээр байнга нөхөж байх шаардлагатай. Мөн бага насны хүүхдийн оюуны хэвийн хөгжил нь хоол тэжээлийн байдлаас ихээхэн шалтгаалдаг байна. 

Иймд хүүхэд уураг, аминдэм, эрдэс бодисоор ялангуяа Д аминдэм, кальциар баялаг хүнс, хоолыг өдөр бүр тогтмол хэрэглэх шаардлагатай юм.  

Дээрх үнэлгээний дагуу гарсан дүгнэлт, зөвлөмжийг цэцэрлэгүүдэд хүргүүлэн цэцэрлэгийн хүүхдийн хоолыг ЭМС-ын 2020 оны “Хүн амын эрүүл хооллолтын зөвлөмж” батлах тухай А/215 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар баталсан “1-6 насны хүүхдийн эрүүл хооллолтын зөвлөмж”-ийг баримтлан хүүхдийн хоолны цэсийг зохиож, хүүхдийн эрүүл мэнд, дур сонирхолд нийцсэн экологийн цэвэр, аминдэм, эрдэс бодисоор баялаг бүтээгдэхүүнийг сонгон хоол үйлдвэрлэлд хэрэглэх талаар цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг, чиглэл өгчээ. 

ЭМС-ын 2020 оны “Хүн амын эрүүл хооллолтын зөвлөмж” батлах тухай А/215 дугаар тушаалд,

 1-3 насны хүүхэд хоногт:

-2 нэгж сүү, сүүн бүтээгдэхүүн /250 мл сүү эсвэл тараг, 60 гр аарц/,

-1 нэгж ногоо /түүхий ногоо 1 аяга, болсон ногоо бол ½  аяга/,

-1 нэгж жимс, жимсгэнэ /киви, жүрж, тоор, алим зэрэг жимс 1 ширхэг эсвэл байгалийн жимс, хатаасан жимс, цэвэр жимсний шүүс ½ аяга/, 

4-6 насны хүүхэд хоногт:

-3 нэгж сүү, сүүн бүтээгдэхүүн /375 мл сүү эсвэл тараг, 90 гр аарц/,

-2 нэгж ногоо /түүхий ногоо 2 аяга, болсон ногоо бол 1 аяга/,

-1 нэгж жимс, жимсгэнэ /киви, жүрж, тоор, алим зэрэг жимс 1 ширхэг эсвэл байгалийн жимс, хатаасан жимс, цэвэр жимсний шүүс ½ аяга/ хэрэглэхээр зөвлөсөн байдаг байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 9 дэх жилдээ зохион байгуулна5 цаг 38 минутын өмнөСЕХ-нд сонгогчид олноороо шилжсэн мэдээлэл ирээгүй5 цаг 39 минутын өмнө“Хөх дэгд” хотхонд байрны урьдчилгаа өгч, залилуулсан хохирогчид долоо дахь хоногтоо өлсгөлөн зарлаж байна5 цаг 40 минутын өмнө3х3: Монголын шигшээ IV байрт орж, "Парис 2024"-оос мултрав5 цаг 43 минутын өмнө“Хөсөг трейд”, “Сүү”, “Монгол нэхмэл”-ийн үнэт цаасны ханш хамгийн их өсжээ5 цаг 45 минутын өмнөГадаад дахь монголчууд ирэх сарын 20-23-нд санал өгнө5 цаг 46 минутын өмнөТ.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 цаг 47 минутын өмнөДайны сүүдэр туссан "Улаан өндөгний баяр"5 цаг 48 минутын өмнөАвстралийн Худалдааны танхим Баялгийн сан дээр хамтран ажиллахаа илэрхийллээ5 цаг 50 минутын өмнөҮ.Оюунзул: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 4-5 дахин их мод тарьж ургуулах болсон5 цаг 51 минутын өмнөП.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.