Солонгосчууд Монголд, Монголчууд Солонгост болон Зүүн Азийн 10 улсад өөрсдийн төлбөрийн аппликэйшнээр тооцоо хийдэг боллоо


3-р сарын 29
16 цаг 35 минут

Олон улсын финтек “Сэнд Эм Эн ББСБ” ХХК, төлбөр тооцооны QPay үйлчилгээ эрхлэгч “ККТТ” ХХК болон Солонгос улсын “GLN” гэсэн гурван компани хамтран Солонгос иргэд Монголд, Монгол иргэд Солонгос улсад өөр өөрийн орны төлбөрийн аппликэйшнээр төлбөр тооцоо хийх үйлчилгээг нээж, өнөөдөр гурван талт хамтын ажиллагааг баталгаажуулж гарын үсэг зурлаа. 

Монгол улсад жилд дунджаар 100 гаруй мянган Солонгос иргэд аялал жуулчлалын зорилгоор ирж, нэг тэрбум гаруй долларын орлого оруулдаг.
 
Солонгос улс руу сурч хөдөлмөрлөх, эмчлүүлэх болон аялал жуулчлалын зорилгоор жилд 120 гаруй монголчууд явдаг.

Уг төлбөр тооцооны үйлчилгээний талаар "Сэнд Эм Эн ББСБ"-ийн гүйцэтгэх захирал Б.Төрболдоос дараах зүйлсийг тодрууллаа. 

- Энэхүү үйлчилгээ нэвтэрснээр ямар боломжууд нээгдэж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлаач? 

- Манай компани болон QPay үйлчилгээ эрхлэгч "ККТТ" ХХК хамтран дотоод төлбөр тооцооны хамгийн том шийдлийг олон улсад нэвтрүүлэхээр 2023 оноос энэхүү ажлыг эхлүүлсэн. Уг төсөл нь хоёр үе шаттайгаар хэрэгжинэ. 

  • Эхний шатанд Солонгос улсын жуулчид өөрсдийн хамгийн их ашигладаг дараах таван төлбөр тооцооны аппликэйшнээр монголын худалдааны байгууллагад QPay-н QR-ийг уншуулаад төлбөр тооцоогоо хийх боломжийг олгож байгаа юм. 
зураг
 
  • Хоёрдугаар шатанд Монгол Улсын гадаадад зорчиж байгаа иргэд өөрийн дурын банкны болон төлбөр тооцооны аппликэйшнийг Солонгос улс мөн GLN системд нэвтэрсэн Зүүн Өмнөд Азийн 10 гаруй улсад чөлөөтэй уншуулаад явж болно.
Монгол улсын иргэд дараах найман аппликэйшнээр төлбөр тооцоо хийж болно: SocialPay, Monpay, Pocket, Most Money, Ard, NetPay, Super up, Mongol chat 

- Шимтгэл хэд орчим төгрөг байх вэ? 

- Хамгийн уян хатан ханшийг барьж ажиллаж байгаа. Олон улсын картын шимтгэл 3-5 хувь байдаг. Бид энэхүү шимтгэлийг хоёр хувиас доош оруулахаар хамтын ажиллагаандаа тусгасан.

Монгол орны өнцөг булан бүрд буй бизнес эрхлэгчдийг QR кодоо шинэчлэхийг уриаллаа

- Хэзээнээс нэвтэрч эхлэх вэ? 

- Эхний шат буюу солонгос жуулчид Монголд QR уншуулах боломжтой болох үе нь зургаадугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Иймд худалдааны аж ахуйн нэгжүүд тэр тусмаа хөдөө орон нутгийн бизнес эрхлэгчид QR кодоо бэлэн байлгах шаардлагатай болж байна. Ингэснээр жуулчид QR кодыг ашиглан маш хурдан төлбөр тооцоогоо хийх боломжтой болж байгаа юм. 


 
 
 

"Сэнд Эм Эн” болон Qpay компанийн зүгээс Монгол улсын засгийн газраас зарласан аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөрүүдийг дэмжин ажиллаж буй илэрхийлэл нь энэхүү төлбөрийн үйлчилгээ юм гэдгийг онцоллоо. 

Монгол Улсдаа гадаад мөнгөн гуйвуулгын салбартаа тэргүүлж яваа, амжилттай олон төслүүдийг хэрэгжүүлж ирсэн компани учир "Сэнд Эм Эн" ХХК-г сонгох болсон гэдгийг GLN компанийн гүйцэтгэх захирал Kim Kyungho хэлж байв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"1 цаг 36 минутын өмнөУурхайчин эмэгтэйчүүд хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн асуудлаар чууллаа1 цаг 38 минутын өмнөМонгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо2 цаг 28 минутын өмнө170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээ2 цаг 30 минутын өмнөДалайд сүйрсэн Титаник хөлгийн хамгийн баян зорчигчийн алтан цаг $1.5 саяар зарагджээ2 цаг 32 минутын өмнө"2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно"2 цаг 33 минутын өмнөНийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих талаар хэлэлцэнэ2 цаг 35 минутын өмнөОлон улсын бүжгийн өдөр тохиож байна2 цаг 36 минутын өмнөАрдчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө2 цаг 55 минутын өмнөАРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.