Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв


3-р сарын 28
17 цаг 52 минут

Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр 2022 онд зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Тэгвэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр /2024.03.27/ тус компанитай холбоотой хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хууль зүйн дүгнэлтийг хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэл болон оногдуулсан ял шийтгэлийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.

Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Эм Ди Си Пи” ХХК-д 70 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 70 сая төгрөгийн торгох ял оногдуулж,  “Эм Ди Си Пи” ХХК-ийн үйл ажиллагаа явуулах эрхийг таван жилийн хугацаагаар хасах албадлагын арга хэмжээ авч, шүүгдэгч Чен овогт Бинд хоёр зүйлчлэлээр оногдуулан торгох ялыг нэмж нэгтгэн нийт 25.400.000 төгрөгийн торгох ял оногдуулсан юм. Дээрх анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч шүүгдэгч Чен Бинийн өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор хэргийг дахин хэлэлцсэн байна.

Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн махны үйлдвэрийн таван хөлдөөгч бүхий агуулахад хадгалагдаж буй 234.864 килограмм мах, махан бүтээгдэхүүн,  969.8 грамм жинтэй зүүн гарын гоёо гэх ховор ургамлыг устгаж, устгасан талаарх баримтыг шүүхэд ирүүлэхийг нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст даалгаж шийдвэрлэжээ.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар 2022 онд мэдээлэхдээ "Эм Ди Си Пи" компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.

Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан.

Үүнтэй холбоотой иргэдээс ирсэн гомдлын дагуу бусад үйлдвэрүүдийг ч шалгаж түр хугацаанд хаагаад байна. Одоогоор хэзээ нээх нь тодорхойгүй байна" гэдгийг хэлж байв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Малаас хаях юм байхгүй гэдэг ч боловсруулах үйлдвэр дутмагаас хаяж байна"1 цаг 5 минутын өмнөУурхайчин эмэгтэйчүүд хүртээмжтэй уул уурхайн хөгжлийн асуудлаар чууллаа1 цаг 7 минутын өмнөМонгол Улс шүүх эрх мэдлийн бодлогын баримт бичигтэй боллоо1 цаг 57 минутын өмнө170,000 хуурамч еврог Монгол Улсын хилээр нэвтрүүлж, арилжааны банканд солиулсан хэрэгт 10 иргэнийг шалгаж эхэлжээ1 цаг 58 минутын өмнөДалайд сүйрсэн Титаник хөлгийн хамгийн баян зорчигчийн алтан цаг $1.5 саяар зарагджээ2 цаг 1 минутын өмнө"2024 оны сонгууль монголчууд хувь заяагаа шийдвэрлэх том сорилт болно"2 цаг 2 минутын өмнөНийслэлийн үнэт цаас гаргахыг дэмжих талаар хэлэлцэнэ2 цаг 4 минутын өмнөОлон улсын бүжгийн өдөр тохиож байна2 цаг 4 минутын өмнөАрдчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ СЕХ-нд хүлээлгэн өглөө2 цаг 24 минутын өмнөАРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.