Н.Учрал: Ерөнхий сайд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангахаар Илон Масктай харилцан тохиролцсон


6-р сарын 7
14 цаг 41 минут

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулах үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал "Старлинк" компанитай холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай өчигдөр цахимаар уулзалт хийсэн. Уулзалтын үеэр харилцаа холбооны салбарт ногоон технологийн чиглэлээр, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр ярилцсан. Энэ хүрээнд интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгыг агуулж буй “Старлинк” компанийг Монголд үйл ажиллагаа явуулах боломж бололцоогоор  хангахад хамтарч ажиллах талаар ярилцсан.

"Старлинк" компани нь АНУ, Англи, Франц, Шинэ Зеланд зэрэг дэлхийн томоохон улсуудад үйлчилгээ хүргэж байгаа. Азид бол Япон, Филиппинд үйлчилгээгээ нэвтрүүлээд өнөөгийн байдлаар 4,000 гаруй нам орбитын хиймэл дагуул хөөргөн дэлхийг хамарсан хиймэл дагуулын сүлжээг бий болгож байна.

Манайх шиг өргөн уудам газар нутагтаа улс оронд харилцаа холбооны салбарт шинэ дэд бүтцийг бий болгож, интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлэн хөдөө орон нутагт суугаа малчдад хүргэх шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа.

Бид бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан болоод хувийн хэвшилтэй хамтраад өнгөрсөн хугацаанд улсын 1/3-г шилэн кабел болон интернэтийн сүлжээгээр холбосон. 1,226 багт холболтуудыг хийсэн. Гэсэн хэдий ч цаашид хувийн хэвшилтэй хамтраад интернэт хүргэж эхлэхэд бэрхшээл нэлээдгүй дагуулж байгаа.

Тийм учраас малчдад интернэт үйлчилгээ хүргэхийн тулд шинэ дэд бүтцийг бий болгоно. Үүний тулд "Старлинк" компанийг Монголд оруулж ирэх нөхцөл бололцоогоор хангах шаардлагатай. Үүнийг өчигдөр Ерөнхий сайд Илон Масктай цахимаар уулзах үеэр харилцан тохиролцож, Засгийн газраас дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн" гэлээ. 

НАМ ОРБИТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БАЙГАА БАЙГУУЛЛАГАД ГАЗРЫН СТАНЦ БАЙГУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ БАЙДАГ.

Үргэлжлүүлэн "Старлинк компани анх 2022 оны тавдугаар сарын 6-нд ХХЗХ-д монголд компанийн байгуулаад үйл ажиллагаагаа эхлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн байдаг.

Миний хувьд сайдаар томилогдсоны дараа нам орбитыг хэрэглэх талаар баримтлах чиглэлтэй сайдын тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд "Старлинк" компани орж ирэхэд заавал газрын станц байгуулах шаардлагатай гэсэн байсан. Нам орбитын үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагад газрын станц байгуулах шаардлагагүй байдаг.

Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар Харилцаа холбооны тухай болон Зөвшөөрлийн тухай хуульд тодорхой өөрчлөлт оруулаад, “Старлинк Монголиа” компани хоёр биш нэг тусгай зөвшөөрөл авах боломжтой болгоно. 

Долдугаар сард "Старлинк" компанийн мэргэжилтнүүд Монголд ирж ажиллах үеэр нэгдсэн шийдэлд хүрэхээ илэрхийлсэн" гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.