Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов


4-р сарын 25
14 цаг 01 минут

Япон улсын байгаль орчны яам өчигдөр буюу Лхагва гарагт агаарын хэт халалтын түгшүүр зарлах системийг нэвтрүүлжээ.

Тус улсад нэг жилд агаарын хэт халалтын улмаас амиа алдсан хүний тоо 1,000 давах болсон нь ийм арга хэмжээ авахад хүргэсэн байна.

Өнгөрсөн зуны дундаж агаарын температур албан ёсны хэмжилт эхэлсэн 1898 оноос хойших хамгийн дээд хэмжээнд хүрснийг Японы Цаг Уурын Байгууллага мэдээлсэн юм.

Агаарын хэт халалтын түгшүүрийг бүс нутаг тус бүрээр зарлах бөгөөд ингэсэн тохиолдолд урьдчилж бэлдсэн номын сан зэрэг нийтийн байгууламжуудыг “халуунаас хоргодох байр” болгон ашиглаж эхлэх юм байна.

Системийн идэвхтэй байх хугацаа аравдугаар сарын 23 хүртэл үргэлжлэх гэнэ.

Агаарын температур аюултай түвшинд хүрч халахыг байгаль орчны яам өмнөх өдрийнх нь 14:00 цагийн орчимд зарлаж, тухайн өдөр зохион байгуулагдах спортын уралдаан тэмцээн зэрэг эрсдэлтэй арга хэмжээнүүдийг хориглох ажээ.

Ингэхдээ тухайн мужийн нутаг дэвсгэрт байрлуулсан хяналтын станцуудын агаарын температур, чийгшил зэрэг хэмжилтүүд дээр үндэслэн гаргадаг “халалтын индекс” 35-ыг давсан тохиолдолд түгшүүр зарлаж байх юм байна. 

Эх сурвалж: Kyodo News

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

П.ГАЛИНДЭВ: СОНГУУЛЬ ШУДАРГА БОЛОХ ЭСЭХЭД ХАРИУЛТ ӨГӨХ ХҮН АЛГА5 сар 3. 19:45ТҮК-ийнхний шинэ төхөөрөмж тоосыг сорж дийлэхгүй байна гэв5 сар 3. 14:56Монголын сэтгүүлчид дэлхийн нүдээр5 сар 3. 14:55УИХ-ын сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам эвслүүдэд батламж олголоо5 сар 3. 14:52Л.Оюун-Эрдэнэ: Сонгууль бодсон бол ийм галтай асуудал оруулж ирэхгүй байсан5 сар 3. 14:50ЦЕГ: Эрэн сурвалжилж байсан этгээдийг нисэх буудлаас баривчилжээ5 сар 3. 14:49Т.Төгөлдөр: Бүртгэлийн байгууллага иргэний шилжилт хөдөлгөөний зорилгыг тодорхойлох боломжгүй. Үүнд зориулсан судалгаа хийгээгүй5 сар 3. 14:48Хүүхэд багачуудад зориулсан уламжлалт "Spotlight International Art 2024" арга хэмжээ болно5 сар 3. 14:47“Go Mongolia”-г энэ амралтын өдрүүдэд Токио хотод зохион байгуулна5 сар 3. 14:46Иргэдийн шилжилт хөдөлгөөнийг өнөөдрөөс түр хугацаанд зогсоолоо5 сар 3. 14:45Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ахмад настны үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцав5 сар 3. 14:43Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ5 сар 2. 17:26
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.