Ромын папын айлчлал аялал жуулчлалд нөлөөлнө


6-р сарын 6
12 цаг 09 минут

Ромын пап Францис ирэх намар Монголд анх удаа айлчлал хийх талаар олон улсын хэвлэлүүд онцолсон. Энэ айлчлалаар Монголд олон мянган хүн цугларч, шашны аялал жуулчлал хөгжихөөс гадна хүмүүнлэгийн хөрөнгө оруулалт орж ирэх боломжтой гэж шашны төлөөллүүд үзэж байна. Ромын пап Францис өнгөрсөн оны наймдугаар сард хамба лам Жоржио Маренгог Монголд суурьшсан анхны кардиналаар нэрлэсэн.

Монголд христийн католик шашны сүмүүд хэд хэд бий. Дэлхий дээр нэг тэрбум гаруй хүмүүс католикийн шашинтай гэх тоо ч байдаг. Харин “Reuters” агентлагийн цахим хуудаснаа Монгол Улсад 1500 орчим католик шашинтан байдаг гэжээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнээс тодруулахад  “Ромын пап есдүгээр сард Монголд айлчилна. Тиймээс ажлын хэсэг байгуулаад, ажиллаж байгаа. Уг айлчлалын талаарх хөтөлбөрийг эцэслэн баталсны дараагаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Нарийвчилсан хөтөлбөр батлагдаагүй байна. Ромын папын анхны айлчлал мэдээж аялал жуулчлалд нөлөөлөлгүй яахав. Монголд ирэх гадаад жуулчдын тоо нэмэгдэнэ. Тэр жуулчдыг аялал жуулчлалын компаниуд хүлээн авна. Ирсэн жуулчдын үйлчилгээний орлогыг салбарын компаниудад л ашиг болж орно" гэв.

Ромын пап Францас ирэх наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний хооронд тав хоног Монгол Улсад айлчлах товыг Ватиканаас зарласан.

Түүнчлэн энэхүү айлчлалын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ирэх өдрүүдэд нарийвчлан мэдээлнэ гэж Ватиканы хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн юм. Францис Улаанбаатарт айлчлах тухайгаа өнгөрсөн хоёрдугаар сард Африк дахь айлчлалаас эргэж ирснийхээ дараа хамба нарын хуралдааны үеэр анх зарлажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 8 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон3 цаг 14 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв3 цаг 16 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"3 цаг 17 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов3 цаг 20 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна3 цаг 22 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"3 цаг 23 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"3 цаг 24 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна3 цаг 25 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна3 цаг 27 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.