“Энхийг цогцлоох болон энх тайвныг сахин хамгаалах” асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо


1-р сарын 31
11 цаг 19 минут

Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч В.Энхболд энэ 1 дүгээр сарын 26-ны өдөр “Энхийг цогцлоох болон энх тайвныг сахин хамгаалах” асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, үг хэлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд сүүлийн жилүүдэд энхийг цогцлоох асуудлын хүрээний нийгэм-эдийн засаг, байгаль орчны асуудлын үр нөлөө нь нэн буурай хөгжилтэй, арлын жижиг болон Монгол Улс шиг газар зүй, эдийн засаг, байгаль орчны өвөрмөц нөхцөл, эмзэг байдалд байдаг тусгай хэрэгцээт орнуудад улам бүр өсөн нэмэгдэж байна гээд олон улсын аюулгүй байдалд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд эдгээр улсын оролцоо, цаашлаад дуу хоолойг нь сонсож байхын чухлыг онцлон тэмдэглэв.

Тэрээр мөн Монгол Улс НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Энх тайвны шинэ хөтөлбөр” боловсруулах санаачилга, энэхүү хөтөлбөрт урьдчилан сэргийлэх ажиллагаанд хөрөнгө, хүч зарцуулах, охид, эмэгтэйчүүдийн асуудалд энэ тэргүүний анхаарал хандуулахаар тусгасныг сайшаан дэмжиж байгааг илэрхийлэв.

Байнгын төлөөлөгч В.Энхболд энхийг цогцлоох, энх тайвныг сахин хамгаалахад залуучуудын оролцоог хангах нь зүйтэй гээд энэ хүрээнд манай улс НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганаас баталсан НҮБ-ын Залуучуудын алба байгуулах тухай тогтоолыг дэмжсэнийг мэдээлж, Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” болон “Залуучууд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолуудын хэрэгжилтийг үргэлжлүүлэн хангаж ажиллахыг нотлон илэрхийлсэн.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, Энхийг цогцлоох комиссын дарга, Элчин сайд Мухаммед Абдул Мухит, Баруун Африкийн улсуудын Эдийн засгийн комиссын  Эмэгтэйчүүдийн энх тайван, аюулгүй байдлын сүлжээний ерөнхийлөгч Диаго Ндайе нар болон бусад 70 гаруй гишүүн орны төлөөлөгчид  НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийг 1 дүгээр сард даргалж буй Япон Улсын санаачилгаар зохион байгуулсан энэхүү хэлэлцүүлэгт оролцлоо.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ36 минут 4 секундын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон42 минут 6 секундын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв43 минут 32 секундын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"44 минут 38 секундын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов47 минут 23 секундын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна49 минут 34 секундын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"50 минут 45 секундын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"51 минут 22 секундын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна52 минут 20 секундын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна54 минут 54 секундын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.