Самбо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшууллаа


12-р сарын 7
10 цаг 05 минут

 

МонголУлсын сайд, олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан нар өнөөдөр самбо бөхийн насанд хүрэгчид, залуучууд, өсвөр үе, сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн баг тамирчин, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлж, шагнаж урамшуулав. Тодруулбал, дасгалжуулагч Г.Үүрцолмон, Б.Дамланпүрэв, Э.Доржпүрэв нарыг Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагналаа. Мөн самбо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль хүртсэн Г.Баяндүүрэн (алт), Д.Пүрэвдорж (мөнгө), Д.Төмөрхүлэг (хүрэл), залуучуудын ДАШТ-ээс медаль хүртсэн О.Оюунчимэг (алт), Г.Төрболд (мөнгө), Д.Есүй (мөнгө), өсвөр үеийнхний ДАШТ-ээс медаль хүртсэн Б.Батдаваа (алт), сурагчдын ДАШТ-ээс медаль хүртсэн Н.Ундрахбаяр (алт) нарыг Биеийн тамир, спортын улсын хорооны Жуух бичгээр шагнаж урамшууллаа. Энэ үеэр БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан хэлсэн үгэндээ “Биеийн тамир, спортын улсын хорооноос самбо бөхийн спортыг дэмжиж ажиллаж байгаа. Бэлтгэл сургуулилт хийх заалыг нь шийдэж өгч байна. Улсын хэмжээний наадмын хөтөлбөрт тогтмол оруулж, улсын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулахад нь дэмжлэг үзүүлж ирсэн. Самбо бөхийн хамт олонд өндөр амжилт хүсье” хэмээн тодотголоо. Нэмж хэлэхэд, 1973 онд Ираны нийслэл Тегран хотод болсон ДАШТ-ээс гавьяат тамирчин Ш.Чанарав алтан медаль хүртсэн нь Монголын самбочдын анхдагч амжилт бол гавьяат тамирчин,  гавьяат дасгалжуулагч Х.Эрдэнэт-Од таван алтан медаль хүртсэн нь хамгийн оргил амжилт юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ6 цаг 13 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон6 цаг 19 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв6 цаг 21 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"6 цаг 22 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов6 цаг 25 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна6 цаг 27 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"6 цаг 28 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"6 цаг 29 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна6 цаг 30 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна6 цаг 32 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.