БШУЯ-ны албан хаагчдад “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө”-г танилцууллаа


12-р сарын 1
15 цаг 47 минут

Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор, Ажлын албаны Салбар дундын бодлого зохицуулалт, хууль тогтоомжийн хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтэн О.Буянаа нар БШУЯ-ны албан хаагчдад Жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар дундын стратеги төлөвлөгөө (2022-2031), түүний үндэслэл, шаардлага, боловсруулсан үйл явц, зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэлийг танилцууллаа.

Үндэсний шинжээч Б.Долгор салбар дундын болон салбарын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд тухайн салбарын албан хаагчдын жендэрийн талаарх ойлголт, мэдлэг, туршлага онцгой чухал болохыг тодотгоод жендэрийн талаарх хууль эрх зүйн болон онолын ойлголтуудыг нарийвчлан тайлбарлаж өгсөн юм. 

Энэхүү салбар дундын стратеги төлөвлөгөөний “Охид, хөвгүүд, эмэгтэй эрэгтэй хүмүүст эрүүл, аюулгүй амьдрах, сурч боловсрох тэгш боломж бүрдүүлнэ”, “Эдийн засгийн хүрээнд жендэрийн тэгш боломж, тэгш оролцоог дэмжинэ”, “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицоход жендэрийн тэгш оролцоог хангана” 1, 2, 5 дугаар зорилтын 19 арга хэмжээг БШУЯ дангаар болон хамтран хариуцаж хэрэгжүүлнэ. Ташрамд дурдахад боловсрол, шинжлэх ухааны салбарт баримтлах жендэрийн бодлого 2017 онд батлагдсан. Энэхүү бодлогын эхний үе шат дуусаж, хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэхээр ажиллаж байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ9 цаг 55 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.