Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын гарц шийдлийг бүх шатанд хамтран тодорхойлж, уялдаатай ажиллана


10-р сарын 6
11 цаг 39 минут

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар Боловсрол, шинжлэх ухааны яамны Шинжлэх ухаан технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Баттогтох, Шинжлэх ухаан, технологийн сан, Шинжлэх ухааны паркийн захиргааны удирдлага, төлөөлөлтэй уулзаж, салбарын асуудлаар ярилцлаа.

Уулзалтаар БШУЯ-ны газрын дарга Д.Баттогтох “Шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, салбарын шинэчлэл” сэдвээр мэдээлэл өглөө. Энэхүү мэдээлэлд:

-Гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн шинэчлэл

-Хууль эрхзүйн орчны шинэчлэл

-Салбарын хүний нөөцийн болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх

-Хатуу болон зөөлөн дэд бүтцийн шинэчлэлийг хийхэд өнөөгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал, цаашдын төлөвлөлт гарц шийдлийн талаар дурдав.  

Уулзалтын төгсгөлд УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар шинжлэх ухаан, инноваци, технологийн салбарт томоохон шийдвэрлэх асуудал, гарц шийдлийг бүх шатанд хамтран тодорхойлж, нягт уялдаатай ажиллахаа илэрхийллээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ5 цаг 46 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон5 цаг 52 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв5 цаг 53 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"5 цаг 55 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов5 цаг 57 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна5 цаг 59 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"6 цаг 1 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"6 цаг 1 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна6 цаг 2 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна6 цаг 5 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.