ЭХЭМҮТ "Харилцагчийн үйлчилгээг сайжруулах төсөл"-ийг амжилттай хэрэгжүүллээ


10-р сарын 5
13 цаг 25 минут


ЭМЯ-ны дэмжлэгтэйгээр ЭХЭМҮТ-ийн үйлчилгээнд Олон Улсын жишигт нийцсэн харилцаа, хандлагын стандарт нэвтрүүлэх зорилготой “ЭХ ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХАРИЛЦАГЧИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ”  төслийг хэрэгжүүлж дууслаа. 



2021 оны 10 дугаар сард эхлүүлсэн уг төсөл бүтэн жил хэрэгжсэн бөгөөд төслийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Алтантуяагийн дэвшүүлсэн “Хамтдаа Эерэг, Халамжтай, Эелдэг, Мэдрэмжтэй, Үндэсний Төв болох”  уриан дор, өдөр тутмын үйл ажиллагаандаа эерэг харилцааг бий болгох зорилготойгоор хэрэгжүүлсэн юм.



Төслийн хүрээнд үйлчлүүлэгчдийн судалгаанд үндэслэн ЭХЭМҮТ-ийн хэмжээнд баримтлах харилцагчийн үйлчилгээний стандартыг шинээр боловсруулан гаргасан бөгөөд тус стандарт нь ЭХЭМҮТ-д иргэдээс ирдэг түгээмэл 13 төрлийн гомдол, саналыг шийдвэрлэхэд чиглэж боловсруулагдсан. Стандартыг биелүүлж ажиллахад чиглэсэн сургалтыг нийт ажилтнуудад 40 гаруй цаг зохион байгууллаа.
Мөн иргэд өөрийн биеэр ирэлгүй зайнаас авч болох үйлчилгээний талаарх түгээмэл 70 орчим мэдээллийг FAQ загварын хүрээнд нийгмийн сүлжээнд түгээж, иргэдэд чирэгдэл учруулахгүй байхад чиглэсэн компанит ажлыг зохион байгуулсан байна.
Төсөл хэрэгжих хугацаанд  эмч, ажилтны харилцаа хандлагыг зөв зохистой болгох сургалтуудыг зохион байгуулж, үүнд  тус төвийн нийт 976 эмч, эмнэлэгийн мэргэжилтэн, ажилчид хамрагджээ.
Мөн төслийн хүрээнд зарласан болзолт уралдааныг ЭХЭМҮТ-ийн Эх барих эмэгтэйчүүдийн эмнлэгийн хамт олон тэргүүлж, батламж мөнгөн шагналаар шагнууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ6 цаг 6 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон6 цаг 12 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв6 цаг 13 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"6 цаг 14 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов6 цаг 17 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна6 цаг 19 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"6 цаг 20 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"6 цаг 21 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна6 цаг 22 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна6 цаг 25 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.