Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна


10-р сарын 5
10 цаг 02 минут

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөл болон түүний дэргэдэх Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн төлөөлөгчидтэй уулзлаа. Энэ үеэр талууд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /ариглая, ангилъя, ашиглая/ дадал буюу “3R4UB” төслийн талаар санал солилцов. Түүнчлэн талууд “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-д хамтран ажиллах Санамж бичиг байгуулахаар боллоо. Төлөөлөгчид мөн тус төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгээ ч илэрхийлсэн юм.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга “Улаанбаатар хот эдийн засгийн хувьд бие даан хөгжихөөр зорин ажиллаж буй энэ цаг үед байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах “3R4UB” төслийг 2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэх болсонд баяртай байна. Дэлхий нийтийн хөгжлийн чиг хандлага болсон ногоон хөгжлийг бий болгох, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, улмаар байгалийн нөөцийг үр ашигтай ашиглахад чиглэсэн энэхүү төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэд олон нийтэд хог хаягдлыг багасгах, зүй зохистой ангилан ялгах зэрэг зөв уриалгыг хүргэхэд чухал ач холбогдолтой. Иймд Хотын даргын хувьд бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байна. Мөн төсөл хэрэгжиж буй салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.

Элчин сайд Лаура Ботта судалгаа болон түүнээс гарах дүгнэлт чухал хэдий ч үүнийг үр дүнтэй болгох гол хүчин зүйл бол бодлого, шийдвэр гэдгийг онцолж байв. “3R4UB” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг засварлаж байгаа юм. Мөн Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн зүгээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тулгамдаж буй асуудал зэрэгт үндэслэн мастер төлөвлөгөө гаргана гэдгээ хэллээ.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн бөгөөд Италийн төлөөлөгчдийн зүгээс Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр хамтран ажиллаж, инженер, технологийн туслалцаа үзүүлэн, мэргэжил, арга зүйн төлөвлөгөө боловсруулах боломжтой гэсэн юм. Мөн Улаанбаатар хотын ойрын 30 жилийн инженер төлөвлөлтийн зургийг гаргах, инженерийн салбарт дэмжлэг үзүүлэх, хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах боломжтой гэлээ.

Нийслэлийн хэмжээнд жилд дунджаар 1.3 сая тонн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог бөгөөд Улаанбаатар хот үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нийслэлд бүртгэлтэй нийт 34  хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр байгаагаас одоогийн байдлаар 14 байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь гол төлөв хуванцар болон бор цаасны дахин боловсруулалт хийдэг.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.