БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан Увс аймагт ажиллалаа


9-р сарын 29
18 цаг 17 минут

БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан тэргүүтэй ажлын хэсэг есдүгээр сарын 25-26-нд Увс аймагт ажиллаж, тус аймгийн Улаангом хотод баригдаж буй хүүхэд залуучуудын усан спортын бассейн болон Хяргас, Малчин сумын спортын төвийн барилгын гүйцэтгэл, үйл ажиллагаатай захиалагчийн хувиар танилцаж, гүйцэтгэгч компанийн захирал, инженер болон орон нутгийн удирдлагатай газар дээр нь уулзан хөрөнгө оруулалтын ажлыг хугацаанд нь бүрэн дуусган ашиглалтад өгөх талаар ярилцаж, захиалагчийн зүгээс холбогдох арга хэмжээг авч ажиллахаар болов.

Хяргас сумын барилгын гүйцэтгэл 50 хувь, Малчин сумын спортын төвийн барилга угсралтын ажил 40 хувьтай байгаа ба ажлыг чанартай, цаг хугацаанд нь гүйцэтгэн хүлээлгэн өгөх талаар талууд уулзалтын явцад тохирлоо.

Дараа нь Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболдтой ажлын уулзалт хийж, усан бассейны барилгын явцад үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд анхаарах, аймгийн бөхийн өргөөний их засварын ажлыг хийх,  биеийн тамир, спортын арга хэмжээний зардлын ангиллыг тусгайлан заах, нийгмийн хариуцлагын хүрээнд аж ахуин нэгж, байгууллагуудад спортын арга хэмжээг байгууллага дээрээ зохион байгуулах талаар чиглэл өгөх, хувийн  спортын байгууламжийн хөрөнгө оруулалтын газар олголтод анхаарч төлөвлөгөөнд тусгуулах чиглэлээр орон нутгийн  удирдлагатай ярьж, тус аймагт хэрэгжиж байгаа спортын хөрөнгө оруулалт, нийтийн биеийн тамирын ажлууд, бодлого, шийдвэрийн талаар ярилцлаа.

 

Тариалан сумын спортын төвийн арга зүйч С.Цогбадрахын ажлын амжилтыг үнэлэн Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгээр, шинэ баригдсан спортын төвийн зааланд БТСУХ-ны дарга Д.Жаргалсайхан гардуулан өглөө.

Увс аймагт гурав дахь жилдээ  үйл ажиллагаагаа явуулж байгаа  300  хүүхдийн хувийн хэвшлийн Ц.Баянсан захиралтай “Эрдмийн эхлэл” ерөнхий боловсролын сургуулийн сургалтын үйл ажиллагаатай БТСУХ-ны дарга, ажлын хэсгийн гишүүд танилцаж, тус сургууль нь орчин үеийн стандартад нийцүүлсэн спорт заалыг барьж байгуулсан сайхан ажил, амжилттай үйл ажиллагаа болохыг тэмдэглэв.

Увс аймгийн БТСГ-ын үйл ажиллагаатай танилцаж, нийт албан хаагчдад биеийн тамир, спортын салбарт авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийн, аймгийн спортын ордон, цэнгэлдэх хүрээлэнг үзэж,  спортын ажилдаа амжилт гаргасан зарим багш, дасгалжуулагч нарт БТСУХ-ны жуух бичиг, Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол тэмдэгийг гардуулан өгсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 6 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон3 цаг 13 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв3 цаг 14 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"3 цаг 15 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов3 цаг 18 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна3 цаг 20 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"3 цаг 21 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"3 цаг 22 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна3 цаг 23 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна3 цаг 25 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.