Монгол, Японы харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцлаа


9-р сарын 29
10 цаг 26 минут

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, бүлгийн хүндэт зөвлөх Т.Никай нар хүндэтгэлийн зоог барилаа.
 
Зоогийн эхэнд Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайд асан Ш.Абэтай салах ёс гүйцэтгэх Төрийн ёслолд хүрэлцэн ирж оролцож буйд талархал илэрхийлээд Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 50 жилийн ойн хүрээнд өнгөрсөн наймдугаар сард Японы Парламентын төлөөлөгчид Монгол Улсад өргөн бүрэлдэхүүнтэй очих үед халуун дотно хүлээн авсныг онцолж, дэлхий нийтийг хамарсан цар тахал хумигдаж, хоёр улсын харилцаа улам идэвхжинэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улс хүнд цаг үед Монгол Улсыг хамгийн их дэмжсэн хандивлагч орон болохыг онцлоод Ш.Абэ агсан монголчуудын хувьд дотнын анд нөхөр байсныг дурсан ярилаа.
Хоёр улсын харилцаанд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын парламентын бүлэг онцгой үүрэг гүйцэтгэж ирсэнд талархал илэрхийллээ.
 
Зоогийн үеэр Монгол, Япон хоёр улсын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, иргэд харилцан зорчих асуудал, эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад худалдааг тэнцвэржүүлэх, дэвшилтэт технологи ашиглан эрчим хүч гарган авах зэрэг өргөн сэдвээр ярилцлаа.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ5 цаг 54 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон6 цагийн өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв6 цаг 1 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"6 цаг 2 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов6 цаг 5 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна6 цаг 7 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"6 цаг 8 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"6 цаг 9 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна6 цаг 10 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна6 цаг 12 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.