Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзав


9-р сарын 23
12 цаг 10 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77 дугаар чуулганд оролцох үеэрээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш-тэй уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш-т манай урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчилсанд талархал илэрхийлэв.

Монгол Улс НҮБ-тай хөгжүүлж ирсэн харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх чухал ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж ирснийг тэмдэглэлээ.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерреш Монгол Улсад айлчилсандаа сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын улс төр, эдийн засгийн хөгжил тогтвортой байгаа төдийгүй энхийг эрхэмлэгч, энх тайванч улсын хувьд бүс нутгийн болон олон улсын өмнө тулгарч буй чухал асуудалд идэвхтэй байр суурьтай оролцдогийг өндрөөр үнэлдэг гэдгээ энэ үеэр хэллээ.

Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын өнгөрсөн 08 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр ярилцаж, тохиролцсон зүйлсийг ажил хэрэг болгоход анхаарч, идэвхтэй хамтран ажиллахаа талууд нотоллоо.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ8 цаг 57 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон9 цаг 3 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв9 цаг 5 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"9 цаг 6 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов9 цаг 8 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна9 цаг 11 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"9 цаг 12 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"9 цаг 12 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна9 цаг 13 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна9 цаг 16 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.