Нийт нутгийн 60 гаруй хувьд хур тунадас орсон байна


8-р сарын 23
11 цаг 58 минут

300947740_436237418533688_1180379778802034580_n.jpg

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр энэ сарын дунд арав хоногт нийт нутгийн 60 гаруй хувьд 0.0-20.0 мм хур тунадас орсон байна.

Тодруулбал, Увс, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр, Дундговь, Хэнтий, Сүхбаатарын зарим, Дархан-Уул, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 20.1-50.0 мм, Булганы Дашинчилэн, Хангал, Сэлэнгэ, Төвийн Баян-Өнжүүл, Эрдэнэ, Баянжаргалан, Баян, Дундговийн Адаацаг, Хэнтийн Дэлгэрхаанд 50.1-86.9 мм оржээ.

Харин Өмнөговийн зарим, Говь-Алтай Баянхонгор, Дорноговийн зарим сумдын нутгаар бороо ороогүй. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулбал ихэнх нутагт дунджийн орчим ба түүнээс ахиу, говийн нутгийн зарим хэсгээр дунджаас бага байна.

Эх сурвалж: ЦУОШГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 56 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 цаг 2 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 цаг 3 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 цаг 4 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 цаг 7 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 цаг 9 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 цаг 11 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 цаг 11 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 цаг 12 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 цаг 15 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.