Зэд-Хантай-Бүтээлийн нуруу дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулууныг шалгуулахаар АТГ-т ханджээ


8-р сарын 16
16 цаг 12 минут

Булган аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Сэлэнгэ сумын нутгийг дамнан орших байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт Зэд-Хантай-Бүтээлийн нуруу дархан цаазат газар хэмээгдэн улсын  хамгаалалтад байдаг газар юм.

Тэгтэл Зэд-Хангай-Бүтээлийн нурууны хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулуун нь өөрийн эрх мэдлийг урвуулан ашиглаж ховор ан амьтан агнуулж, мод огтолж сүйдэлж байгаа тухай нутгийн иргэд мэдээллэж, улмаар авлигатай тэнцэх газарт гомдол гаргасан байна.

No description available.

Тус гомдолд “Хамгаалалтын захиргааны дарга Д.Болорчулууныг улаан номд орсон нэн ховорд тооцогдох баавгай, бамбарууш, зэрлэг гахай, хандгай шилүүс зэрэг ан амьтдыг агнах хууль бус үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг. Монголын төрийн томоохон албан тушаалтнууд болон Оросууд энэхүү бүс нутагт ирж хууль бусаар ан агнадаг байж болзошгүй. Түүгээр ч зогсохгүй Д.Болорчулуун даргын дүү нь баавгай агнах явцдаа цагдаагийн байгууллагад баригдсан боловч удалгүй шалгагдахаа больсон.

Мөн Д.Болорчулуун нь дархан цаазат газрын бүсэд өөрийн хувийн хаус болон амралтын газар барьсан бөгөөд зарим үед хүмүүс гаднаас авчирч хэд хоногоор нь амьдруулдаг. Д.Болорчулуун хамгаалалтын дарга болсноос хойш ой модыг хавтгайруулан олноор огтолж байгалийн гоо үзэмж гандаж, буурч байна.

Ажилчдаа ажлын бус цагаар дуудаж хувийн ажлаа хийлгэдэг, нутгийн иргэдэд оногдсон газар тариалангийн бүсийн техник технологийг иргэдэд өгдөггүй, улсын төсвөөр хувьдаа хадлан бэлддэг, өөрөө Эрдэнэт хотод амьдардаг гээд ажлын байрандаа бараг ирдэггүй, ирэхээрээ ажилчдадаа айлдан сүрдүүлдэг, аймаг сумдын засаг дарга нарын өмнөөс нэр бүхий хэдэн сайдын нэрийг  дурдаж өөрийгөө хамгаалуулдаг” хэмээн бичиж АТГ-т хүргүүлжээ.

  Шалгалт үргэлжилж байна.

No description available.

No description available.No description available.No description available.No description available.

  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ7 цаг 54 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон8 цагийн өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв8 цаг 2 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"8 цаг 3 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов8 цаг 5 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна8 цаг 8 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"8 цаг 9 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"8 цаг 9 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна8 цаг 10 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна8 цаг 13 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.