Авто замын цэвэрлэгээ, усалгаа, чийгшүүлэлтэд саарал ус ашигладаг


8-р сарын 9
10 цаг 57 минут

Улаанбаатар хотын авто замын сүлжээ 1,181.5 км-ээр хэмжигдэнэ. Эдгээрээс гол болон туслах зам  711.3 км, орон сууцны хороолол доторх зам 470.2 км байдаг. Нийслэлийн хэмжээний авто замыг тохижилт үйлчилгээний 15 компанийн 650 гаруй үйлчлэгч нар цэвэрлэдэг. Өдөр бүр үүрийн жингээр ажилдаа гардаг зам талбайн үйлчлэгчийн ажлын ачаалал багагүй. Хойшид гараар цэвэрлэх үйлчилгээг багасгаж, тусгай зориулалтын авто машины цэвэрлэгээг нэвтрүүлэх бодлогыг нийслэлийн зүгээс баримталж байгаа юм. Авто замын цэвэрлэгээний талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхбаяраас тодрууллаа.

-Улаанбаатар хотын авто замын арчлалт, цэвэрлэгээ үйлчилгээг нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 15 байгууллага хариуцан ажиллаж байна. УБЗАА-ны зүгээс эдгээр байгууллагын уялдаа холбоог хангаж, удирдан зохион байгуулах үүргийг хүлээдэг. Авто замын цэвэрлэгээг өдөр тутамд хийж гүйцэтгэдэг. Усалгаат цэвэрлэгээнд тусгай зориулалтын шүүрт машин ашигладаг. Шүүрт машин нийслэлийн хэмжээнд 42 бий. Цаашид гараар цэвэрлэх үйлчилгээг машинтай цэвэрлэгээнд шилжүүлэх бодлого баримталж байгаа. Энэ хүрээнд энэ ондоо багтаан 28 шүүрт машиныг хатуу хучилттай замын цэвэрлэгээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа.

-Машинаар цэвэрлэхдээ хоёр машин ар араасаа дагалдаж явдаг нь ямар учиртай вэ?

-Авто замын хашлага, нуух хэсгийг бүрэн цэвэрлэх, тоосжилтыг бүрэн соруулах үүднээс хоёр машиныг ар араас нь явуулдаг. Энэ хоёр машины өдрийн норм 70-80 мянган ам метр талбай. Шүүрт машинд APU, MCS компаниудын хэрэглээнээс гарсан саарал усыг голчлон ашигладаг. Усалгаа, чийгшүүлэлтэд мөн саарал ус ашигладаг. Нэг машин 3-4 тонны багтаамжтай байдаг.

-Авто замын цэвэрлэгээг үүрээр голчлон хийдэг нь замын ачаалалтай холбоотой юу?

-Тээврийн хэрэгслийн  хөдөлгөөн сийрэг, замын ачаалал бага байх үед цэвэрлэгээ хийх болон хог тээвэрлэдэг онцлогтой. Цэвэрлэгээ үйлчилгээ үүрээр 04:00 цагаас эхэлдэг. Зам талбайн үйлчлэгч нар 05:00 цагаас ажлаа эхэлдэг. Өнөөдрийн тухайд шүүрт машинууд хотын алслагдсан дүүргийн тууш замууд буюу Толгойт, Баянхошуу, Тахилт, Моносын уулзвар, Дүнжингаравын замд ажиллаж байгаа гэлээ.НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ1 цаг 32 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон1 цаг 39 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв1 цаг 40 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"1 цаг 41 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов1 цаг 44 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна1 цаг 46 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"1 цаг 47 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"1 цаг 48 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна1 цаг 49 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна1 цаг 51 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.