Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэг дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байна


5-р сарын 24
11 цаг 43 минут

Цар тахлын улмаас 2021, 2022 онд удаа дараа хойшлогдсон Дэлхийн эдийн засгийн ээлжит 52 дугаар чуулга уулзалт 5 дугаар сарын 22–26-ны өдрүүдэд Швейцарын Холбооны Улсын Давос хотноо болж байна.

Давосын гэж нэрлэж хэвшсэн Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт (ДЭЗЧУ) 1971 оноос хойш жил бүрийн 1 дүгээр сард болдог уламжлалтай бол энэ жил анх удаа  5 дугаар сард зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

 

Энэ удаагийн чуулга уулзалт “Түүхэн эргэлтийн цэг: Засгийн газрын бодлого ба бизнесийн стратеги” сэдвийн хүрээнд болж байгаа ба нийт 306 үндсэн болон салбар хуралдаанд улс төр, эдийн засаг, бизнес, эрдэмтэн судлаач, хэвлэл мэдээллийн байгууллагууд зэрэг салбарын 2300 орчим төлөөлөгч оролцож байна.

Төр, засгийн тэргүүний түвшинд 50 гаруй улс , засгийн газруудын төлөөлөл болсон 300 гаруй төлөөлөгч дэлхийн өнөөгийн нөхцөл байдлын талаарх байр сууриа илэрхийлэх бол хувийн хэвшлийн 1250 гаруй төлөөлөгч хамгийн ирээдүйтэй технологи, бизнес гараа болон бусад шинэлэг санаачилгуудыг танилцуулахаар цуглараад байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцож буй Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг 5 дугаар сарын 23-ны өдөр болсон “Аялал жуулчлалын талаар дахин бодож, сэргээх нь”, “Эмзэг зах зээлийн эдийн засгийг бэхжүүлэх нь”, “Ардчиллын ирээдүй” зэрэг хуралдаануудад оролцов.

Мөн өдөр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Катар Улсын Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэргийн сайд Мухаммад бин Абдулрахман Аль-Тани-тай хоёр талын уулзалт хийж, Монгол, Катарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны яам 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ5 цаг 26 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон5 цаг 32 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв5 цаг 33 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"5 цаг 34 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов5 цаг 37 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна5 цаг 39 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"5 цаг 41 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"5 цаг 41 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна5 цаг 42 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна5 цаг 45 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.