"Дуунд залбирсан тавилан" тайлан тоглолт болно


5-р сарын 6
10 цаг 09 минут
Монгол Улсын Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ шавь нарынхаа санаачлагаар урлагт зүтгэсэн 50 жил, язгуур урлаг, тэр дундаа уртын дууг судалж, залуу үедээ өвлүүлэн түгээх гэгээн үйлсэд зүтгэсэн 30 жилийн хөдөлмөрөө дүгнэн тайлагнаж, 5-р сарын 21, 22-ны өдөр 19 цагаас UB palace-т ДУУНД ЗАЛБИРСАН ТАВИЛАН тайлан тоглолтоо толилуулах гэж байна.
Энэ цагийн уртын дуучдаас хамгийн ахмад нь ч байж мэдэх, чансаагаараа ноён оргил болох түүнийг ихэнх хүн дуучин гэдгээр нь л мэддэг байх. Гэхдээ уртын дууг ноотлох, онолжуулахаас эхлээд жилээс жилд мартагдан баларч буй дарьганга үг хэллэгийг түүвэрлэн толь бичиг болгох гээд түүний амьдрал тэр чигтээ соёлын өвийг хадгалж хамгаалах, өвлүүлэн түгээхийн төлөөх эрэл хайгуул, хөдөлмөр зүтгэлээр дүүрэн гэдгийг тэр бүр мэдэхгүй биз ээ. Араасаа олон сайхан уран бүтээлчийг төрүүлж, залуу халаагаа бэлтгэлээ.
Оюунлаг хийгээд хөдөлмөрч хичээнгүй түүний сэтгэлээ дэлгэн өргөж буй энэхүү тоглолтын тасалбарыг аав ээж, өвөө эмээ, ах эгч, найз нөхдөдөө бэлэглээрэй.
108 уртын дуучин хамтдаа "Эртний сайхан"-ыг эгшиглүүлэн нээж, "Тэнгэр ээж минь өршөө"-гөөр өртөөлөн, "Үлэмжийн чанар"-аар жаргахдаа гэнэтийн бэлгээр дүүрэн байх энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж, хагас зуун жил замбуу тивийг уяраасан энэ эрхэм хүмүүний гэгээн ертөнцөөр аялан, сэтгэлийн цэнгэл эдлээрэй хэмээн урьж байна.
Тасалбарыг 1900-1950 руу захиалан, үнэгүй хүргүүлж болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 9905-6285, 8856-9093, 8800-9990-ээс аваарай.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ5 цаг 29 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон5 цаг 35 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв5 цаг 36 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"5 цаг 37 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов5 цаг 40 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна5 цаг 42 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"5 цаг 44 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"5 цаг 44 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна5 цаг 45 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна5 цаг 48 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.