Стандарт, хэмжил зүйн газраас Эрүүл мэндийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар болон иргэний байгууллагын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр Эрүүл мэндийн яам болон Стандарт хэмжил зүйн газар нь Монгол Улсад мөрдөж буй эрүүл мэндийн салбарын стандартад үзлэг хийх, энэ чиглэлд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэв.
Мөн хүнсний бүтээгдэхүүний сав боодлын нүүрэн хэсэгт шим тэжээлийн мэдээллийг тусгах зааврыг шинэчлэн нийтээр хэрэглэх баримт бичгээр Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлэх асуудлыг Эрүүл мэндийн яам хариуцаж, хэрэглэгчдэд сонголт хийх боломжийг бүрдүүлэх зорилгоор шим тэжээлийн мэдээллийг нүүрэн хэсэгт заавал байршуулахаар шошгоны стандартад өөрчлөлт оруулах асуудлыг Стандарт, хэмжил зүйн газар хариуцан ажиллахаар зөвшилцлөө.
Стандарт, хэмжил зүйн газар