“Соёлын биет бус өвийн дуу, дүрс бичлэгийн студи”-ийн нээлтийн үйл ажиллагаа боллоо


3-р сарын 30
13 цаг 55 минут

"Соёлын биет бус өвийг хамгаалах үндэсний хөтөлбөр"-ийн хүрээнд Соёлын өвийн улсын нэгдсэн бүртгэл мэдээллийн санд хадгалагдаж байгаа Betacam, UVW, DV, SVHS хальсыг дижитал хэлбэрт хөрвүүлэх, дуу, дүрс бичлэгийн студийн нээлтийн үйл ажиллагаа боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Зөвлөх Кикүма Шигэрү оролцож хоёр улсын хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв.

Мөн Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн Соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, бүртгэн баримтжуулах, өвлөн уламжлуулах талаар төр засгаас явуулж ирсэн бодлого, арга хэмжээний талаар, Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат Утга соёлын өвийн төвийн түүх, үйл ажиллагаа, Соёлын биет бус өвтэй холбоотой төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, ач холбогдол, тус байгууллагын зорилго, зорилт болон өнөөгийн байдал, цаашид хийх ажлын талаар мэдээлэл хийв.

Тус үйл ажиллагаанд Соёлын яам, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Монгол Улсад суугаа Япон Улсын ЭСЯ, өвлөн уламжлагч, эрдэмтэн, судлаач нарын төлөөлөл оролцож зөвлөлдөх уулзалт хийлээ.

Хальсыг дижитал хэлбэрт шилжүүлж хөрвүүлснээр хальсанд бичигдэн үлдсэн Соёлын биет бус өвийг, өвлөн уламжлагчийн олон төрөл зүйл, дахин давтагдашгүй дүрс бичлэг, баримт устах эрсдэлээс хамгаалах, соёлын биет бус өвийг судалгааны эргэлтэд оруулах, контент бүтээх, цахим сан үүсгэх, судлах, сурталчлах, ашиглах боломж бүрэн бүрдэх, эх хальсны дижитал хувилбар буюу хуулбар хувь бий болох өндөр ач холбогдолтой.

Япон улсын санхүүжилтээр НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын дэргэд байгууллагдсан Японы итгэлцлийн сангийн дэмжлэгтэйгээр 1999-2017 онуудад Монгол Улс дахь соёлын биет бус өвийн хадгалалт, хамгаалалтыг чадавхжуулан бэхжүүлэх чиглэлээр тасралтгүй төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж, чамгүй хувь нэмэр оруулсан билээ. Тухайлбал, 1999-2007 онуудад тус сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжсэн "Монгол аман утга соёлын өвийг дүрс бичлэгээр халгалах", "Морин хуур уламжлалт хөгжмийг хадгалах" төслүүдийн баримтжуулалт, судалгааны үр дүнд бий болсон дуу, дүрс бичлэгийн сан нь өнөөдөр Соёлын өвийн үндэсний төвийн бүртгэл, мэдээллийн санд онцгой үнэ цэнэ бүхий судалгааны хэрэглэгдэхүүн болж байна.

Соёлын яам

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ6 цаг 9 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон6 цаг 15 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв6 цаг 16 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"6 цаг 17 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов6 цаг 20 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна6 цаг 22 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"6 цаг 23 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"6 цаг 24 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна6 цаг 25 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна6 цаг 27 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.