Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллаж байна


3-р сарын 22
11 цаг 28 минут

Өнөөдөр буюу 2022 оны 03-р сарын 21-ний өдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд Булган аймагт ажиллав. Тэрээр Булган аймгийн Эрүүл мэндийн газар болон Нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгийн  удирдлагуудтай уулзлаа. Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого Алсын хараа-2050-д иргэн бүрийг хоёр жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар тусгасан.

Мөн Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэн бүрийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, үзлэг оношилгоонд тогтмол хамрагдах боломжийг олон улсад нийцүүлж сайжруулах тухай тусгасан. Дээрх хөтөлбөрийн дагуу урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэх аяныг энэ оны тавдугаар сарын 1 гэхэд улс даяар эхлүүлэхээр төлөвлөж буй юм.  

Булган аймагт ажиллах үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд эрүүл мэндийн салбарт хийж буй  шинэчлэл болон энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэх бүх нийтийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрүүл мэндийн гүйцэтгэлийн санхүүжилтийн асуудлаар эмнэлгийн удирдлагуудтай санал солилцлоо. Мөн тус аймагт Эрүүл мэндийн яамны дэмжлэгтэйгээр байгуулж буй Дэмжих төвийн засварын ажилтай танилцлаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ3 цаг 2 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон3 цаг 8 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв3 цаг 10 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"3 цаг 11 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов3 цаг 14 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна3 цаг 16 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"3 цаг 17 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"3 цаг 18 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна3 цаг 19 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна3 цаг 21 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.