Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, “e-Mongolia”-д нэгтгэлээ


2-р сарын 15
12 цаг 06 минут
барилга

Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, e-Mongolia платформд нэгтгэгдлээ. Тодруулбал,

  • Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл
  • Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
  • Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
  • Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
  • Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна.

Дээрх тусгай зөвшөөршлийг авахын тулд:

  • www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
  • Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах
  • Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
  • Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгоно.

Ингэснээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -д төрийн 60 байгууллагын 611 үйлчилгээг нэгтгэгдээд байгаа юм. “e-Mongolia” нь энэ 2022 онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.

 

Эх сурвалж: Барилга, Хот байгуулалтын яам 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 цаг 20 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 цаг 26 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 цаг 27 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 цаг 29 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 цаг 31 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 цаг 33 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 цаг 35 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 цаг 35 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 цаг 36 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 цаг 39 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.