Монгол, Индонезийн гадаад харилцааны яам хоорондын цахим уулзалт болов


1-р сарын 20
12 цаг 22 минут
 

Монгол, Индонезийн Гадаад харилцааны яам хоорондын цахим уулзалтыг 2022 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр зохион байгуулав. Уулзалтыг монголын талаас Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, индонезийн талаас тус улсын Гадаад харилцааны яамны Ази, Номхон далай, Африкийн бүс нутаг хариуцсан дэд сайд Абдул Кадир Жайлани нар тэргүүлж оролцов.

Талууд цар тахлын нөхцөл байдлын улмаас зарим ажил, арга хэмжээ хойшлогдоод байгааг энэ оноос сэргээн хэрэгжүүлэхээр ярилцав. Тухайлбал, Монгол, Индонезийн Засгийн газар хоорондын хамтарсан комиссын ээлжит хурал, Монгол, Индонезийн  бизнес форумыг энэ оны дундуур зохион байгуулахаар ярилцав. Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бодлогын хүрээнд АСЕАН-ы нөлөө бүхий гишүүн Индонез Улстай улс төрийн яриа хэлэлцээг бэхжүүлж, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх эрмэлзэлтэй байгаагаа монголын тал нотлов.

Дэд сайд Абдул Жайлани Индонез, Монголын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой саяхан тохиосныг дурдаад харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлж, монголын талаас санал болгосон иргэдийн эрх зүйн туслалцааны холбогдох гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах чиглэлээр ажиллахаа тэмдэглэв. Мөн энэ онд индонезийн талаас Монгол Улсад төлөөлөгчид айлчлуулж, хамтын ажиллагааны асуудлуудаа урагшлуулах чиглэлд хүч чармайлт гаргахаа илэрхийлэв. Талууд цар тахлын үеийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн даван туулж байгаа талаар мэдээлэл солилцож, олон улс, бүс нутгийн харилцан сонирхсон асуудлуудаар ярилцав.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ45 минут 37 секундын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон51 минут 39 секундын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв53 минут 5 секундын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"54 минут 11 секундын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов56 минут 56 секундын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна59 минут 7 секундын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"1 цаг 1 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"1 цаг 1 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна1 цаг 2 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна1 цаг 5 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.