Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн сайд нарын уулзалтад оролцов


12-р сарын 2
10 цаг 08 минут
 

Хөгжиж буй орнуудын 77-гийн бүлгийн Гадаад хэргийн сайд нарын 45 дахь удаагийн уулзалт энэ 11 дүгээр сарын 30-ны өдөр Нью-Йорк хотноо болов.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэхүү уулзалтад цахим хэлбэрээр оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын хор нөлөө хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засагт хүндээр тусаж буй энэ цаг үед 77-гийн бүлгийн сайд нар цахимаар чуулж, КОВИД-19-өөс үүдэлтэй бэрхшээл сорилтуудыг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд хэрэгжүүлж буй арга, туршлагаасаа хуваалцан, бодлого, шийдлийг хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтойг цохон тэмдэглэв.

Сайд Б.Батцэцэг Монгол Улсын Засгийн газар “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийг “Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр”-тэй уялдуулан тууштай хэрэгжүүлж байгааг тэмдэглээд, эдийн засгийг сэргээх, ногоон хөгжлийн бодлого, хүн амыг шуурхай вакцинжуулахад чиглэсэн арга хэмжээнүүд үр дүнгээ өгч буйг онцлов.

Тэрээр үгийнхээ төгсгөлд цар тахлын аюул арилаагүй байгаа өнөө үе болон түүний дараа Өмнөд-Өмнөдийн болон гурвалсан хамтын ажиллагааны ач холбогдол улам бүр өсөн нэмэгдэх болно гээд энх тайван, аюулгүй байдал, эдийн засаг, тогтвортой хөгжлийн төлөөх дэлхий нийтийн үйлсэд Монгол Улс хувь нэмрээ оруулж, бүлгийн гишүүн улсуудтай нягт хамтран ажиллах эрмэлзэлтэй байгаагаа нотлов.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.