Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ


12-р сарын 2
9 цаг 45 минут


“Дэлхий нийтээр хүний дархлал хомстлын вирусийн халдвар, дархлалын олдмол хомстлын асуудалд анхаарал хандуулах” өдрийг 33 дахь жилдээ “Тэгш бус байдлыг арилгая, Халдварын тархалтыг зогсооё” уриан дор Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газартай хамтран тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг өдрийн хүрээнд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх,  БЗДХ, ХДХВ, ДОХ-ын талаар хүн амд мэдлэг олгох, орон нутгийн шийдвэр гаргагчид, эрүүл мэндийн ажилтан, аж ахуйн нэгж байгууллагын манлайлал, оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажлыг зохион байгуулж байна.
 
 

ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн хүрээнд Өмнөговь аймгийн ЗДТГ, Даланзадгад хотын ЗДТГ, Гандирас худалдааны төв, таксины зогсоол болон  өрхийн ЭМТ, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ажилтан, албан хаагчид, үйлчлүүлж байгаа иргэдэд мэдээлэл хүргэх, идэвхжүүлэх ажлыг хийлээ. Мөн уг өдөрт зориулсан хэвлэлийн бага хуралд Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл,  Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, “Залуус эрүүл мэнд төв” ТББ-ын төлөөлөл танхимаар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан цахимаар оролцож, мэдээлэл хүргэлээ. Хэвлэлийн бага хуралд ДЭМБ-ын суурин төлөөлөгч др.Сергей Диордица мэндчилгээ дэвшүүлж, ХДХВ, ДОХ-ын тархалтыг хязгаарлахад оролцож байгаа бүх талуудад амжилт хүсэж, талархал илэрхийлэв.
 

 
Нөлөөллийн уулзалтад Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж оролцож, ХДХВ, ДОХ, бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлэх талаар хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэн, идэвх зүтгэлтэй оролцохоо илэрхийлсэн байна. Тус уулзалтаар Өмнөговь аймгийн аж ахуйн нэгж, албан байгууллага, ажил олгогчид, ЭМЯ, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дундговь, Төв аймаг, нийслэлийн ЗДТГ, ЭМГ, ХӨСҮТ, НЭМҮТ, “Залуус эрүүл мэнд төв”, “Төгс бүсгүйчүүд” ТББ-ын төлөөллүүд ХДХВ/ДОХ-ын өнөөгийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ДЭМБ-аас баримталж буй бодлого, үйл ажиллагаа, ХДХВ-ийн тусламж үйлчилгээнд нэвтэрсэн шинэлэг аргын талаар мэдээлэл солилцож, санал бодлоо солилцож байна.  
 

 
Арга хэмжээний дараагийн өдрүүдэд Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн БЗДХ, ДОХ-ын кабинетын үйл ажиллагааны сайн туршлагатай танилцаж, аймгуудын БЗДХ-ын мэргэжлийн эмч нарт “Зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээ”, “ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээ, зөвлөгөөний онцлог”, “Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаа илэрхийллийн талаарх ойлголт” зэрэг сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах юм.
 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.