Уурхайн нөлөөллийн бүсэд оршин суудаг малчидтай уулзлаа


10-р сарын 19
9 цаг 17 минут

УУРХАЙН НӨЛӨӨЛЛИЙН БҮСЭД ОРШИН СУУДАГ МАЛЧИДТАЙ УУЛЗЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021 оны Байгаль орчны менежментийн төлөвлөгөөний дагуу Хамтын оролцоот мониторинг хийх, Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн үйл ажиллагааг танилцуулахаар 10 дугаар сарын 18-ны өдөр уурхайн нөлөөллийн бүсэд оршин суудаг малчдыг салбар дээр хүлээн авч уулзлаа.

Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн малчдыг Салбарын Үйлдвэрлэл Техникийн газрын дарга Л.Доржсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, Байгаль орчин, усны бодлогын хэлтсийн мэргэжилтнүүд хүлээн авч, уурхайн нөлөөллийн бүсэд хийж хэрэгжүүлж буй төлөвлөгөөт ажлуудын талаар мэдээлэл өгч, малчдын санал хүсэлтийг сонсов.

Энэ үеэр “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас орчны хяналт шинжилгээний хөтөлбөрийн дагуу хийгдэж буй хэмжилт мэдээлэл, Биологийн олон янз байдлыг дүйцүүлэн хамгаалах чиглэл, нийгмийн хариуцлага, орон нутагтай байгуулсан хамтын гэрээ, нөхөн сэргээлтийн чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө. Мөн өдөр Үйлдвэрлэл Техникийн газрын дарга Л.Доржсүрэн, Захиргааны хэлтсийн дарга Д.Насанжаргал, Байгаль орчны мэргэжилтнүүд, “Гранд Холдинг” ХХК-ийн өрөмдлөгийн ажилтнууд Цагаан Овоо багийн малчдын уст цэгийн байршилтай холбогдуулан малчин Б.Батболдын хүсэлтийг газар дээр нь шийдвэрлэв.

Компанийн орон нутаг, хамтын ажиллагааны гэрээнд бэлчээр усжуулах зургаан ширхэг худаг гаргахаар заасан бөгөөд энэ ажлын хүрээнд “Гранд холдинг” ХХК-иар уст цэгийн хайгуул судалгааны ажлыг гүйцэтгүүлж, өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ9 цаг 24 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон9 цаг 30 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв9 цаг 31 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"9 цаг 32 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов9 цаг 35 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна9 цаг 37 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"9 цаг 38 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"9 цаг 39 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна9 цаг 40 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна9 цаг 42 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.