Л.Энх-Aмгалан: Монголын шилдэг багш нарын хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломж бүрдэнэ


9-р сарын 20
6 цаг 37 минут
Л.Энх-Aмгалан: Монголын шилдэг багш нарын хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломж бүрдэнэ

БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбарын цахим шилжилт www.medle.mn платформоос монголын шилдэг багш нарын хичээлийг дэлхийн өнцөг булан бүрээс үзэх боломж бүрдэнэ” хэмээн "ICT Education-Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгийн үеэр дурдлаа.  

"Digital Nation" нэрийн дор зохион байгуулагдаж буй ICT Expo 2021 арга хэмжээний хоёр дахь өдрийн үйл ажиллагаа “ICT Education-Салбарын цахим шилжилт” хэлэлцүүлгээр эхэлсэн юм.

Хэлэлцүүлгийн модератороор Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан уригдан оролцож, боловсролын мэдээллийн технологийн салбарт манлайлан ажиллаж байгаа шилдэг залуустай санал солилцлон, төрийн цахим сургуулийн эхлэл болох www.medle.mn платформоо танилцууллаа.

ЕБС-ийн сургалтын хүрээнд цахим контентын уг санд хил хязгаар, цаг хугацаанаас үл хамааран хүн бүр суралцах сургалтын нээлттэй орон зайг бий болох юм. Мөн багш нар анги, сургуулиараа хязгаарлагдахгүй дэлхийн өнцөг булан бүрд байгаа мянга мянган хүүхдэд өөрийн мэдлэг, арга зүй, сайн туршлагаа түгээх нээлттэй боломж бүрдэх юм.

Нийтдээ 47.000 багшийн 15 мянга гаруй хичээл www.medle.mn цахим контентын санд байрших бөгөөд  шалгаруулалтад бие даан, багаараа, сургууль хамт олноороо оролцох боломжтой юм.

Эх сурвалж: БШУЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ8 цаг 6 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон8 цаг 12 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв8 цаг 13 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"8 цаг 14 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов8 цаг 17 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна8 цаг 19 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"8 цаг 21 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"8 цаг 21 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна8 цаг 22 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна8 цаг 25 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.