Азийн аваргаас гурван медаль хүртжээ


6-р сарын 1
12 цаг 52 минут

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотноо 2021 оны сонирхогчдын боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн жин тус бүрийн аваргын тулаанууд явагдаж, манай улсаас 56 кг-д Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, Универсиад наадмын аварга 2019 оны Азийн аваргын хүрэл медальт ОУХМ Хархүүгийн Энх-Амар, “Екатринбург-2019” дэлхийн аварга, “Жакарта-2018” Азийн наадам болон “Бангкок-2019” Азийн аварга Узбекистаны Миразизбек Мирзахалиловтой учраа таарч 3:2-оор ялснаар алтан медаль хүртлээ.

No description available.

No description available.

 

Узбекистаны боксчинд өмнө нь манай Х.Энх-Амарыг Жакартагийн Азийн наадамд ялж байсан бол 2019 оны ДАШТ-д Э.Цэндбаатарыг хагас шигшээд ялж, түрүүлэх замаа засч байв. Энэ удаад манай Х.Энх-Амар эхний үед 3:2-оор хожигдож байсан ч сүүлийн хоёр үед илүү байснаар тивийн аваргад анх удаагаа түрүүллээ. Харин түүний дараа 60 кг-ын жинд “Ажнай” корпорацийн тамирчин ДАШТ-ий хүрэл медальт Эрдэнэбатын Цэндбаатар “Токио-2020” олимпийн эрх аваад байгаа Ираны Данияал Шахбахштай финалд учраа таарч 5:0-ээр илт давуу ялалт байгууллаа. Ингэснээр тэрбээр Азийн аварга шалгаруулах тэмцээний хошой аварга болж байна.

No description available.

Түүнчлэн 64 кг-д “Алдар” спорт хороо, “Капитрон” банкны тамирчин ОУХМ Баатарсүхийн Чинзориг алтан медаль хүртснээр манай финалд шалгарсан гурван тамирчин бүгд алтан медаль хүртлээ. Азийн наадмын мөнгөн медальт, ОУХМ Баатарсүхийн Чинзориг аваргын төлөө ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аваргын иж бүрэн медальтай Энэтхэгийн Шива Тапатай тулалдаж 3:2-оор ялалт байгууллаа. Ингэснээр Б.Чинзориг тивийн АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан боллоо. Тэрбээр өмнө нь 2017 онд мөнгө, 2019 онд хүрэл медаль хүртээд байлаа.

No description available.

 

Тэмцээний аваргын төлөөх тулаануудыг дараах линкнээс үзнэ үү. https://www.youtube.com/watch?v=ESuQbQhOxJg

No description available.

Мөн энэ удаагийн Азийн аваргаас эрэгтэй 49 кг-д Охонтунгалагын Өнөболд, 69 кг-д Баттөмөрийн Мишээлт, эмэгтэйчүүдийн 51 кг-д Лутсайханы Алтанцэцэг, 54 кг-д Эрдэнэдалайгийн Мичидмаа, 75 кг-д Мөнхбатын Мягмаржаргал нар хүрэл медаль хүртлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ5 цаг 15 минутын өмнөГ.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон5 цаг 21 минутын өмнөИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв5 цаг 22 минутын өмнө"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"5 цаг 23 минутын өмнөДайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов5 цаг 26 минутын өмнөСоёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна5 цаг 28 минутын өмнө"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"5 цаг 29 минутын өмнө"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"5 цаг 30 минутын өмнөС.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна5 цаг 31 минутын өмнөДэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна5 цаг 33 минутын өмнөEMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.