Монголын Үндэсний олимпын хорооны хурал зургаадугаар сарын 23-нд болно. Хурлаар холбооны шинэ Ерөнхийлөгчийг сонгох чуулганы товыг зарлах юм.
Хорооны Гүйцэтгэх зөвлөл энэ сарын 28-нд хуралдаж ОУОХ-ны шаардлагын дагуу Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүлсэн.
Н.Түвшинбаяртай холбоотой хэргийн шүүх хуралдааны шийдвэр гартал ийнхүү түдгэлзүүлэхээр болсон ба оронд нь Ч.Наранбаатар Ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж байна.
Сэтгэгдэл бичих