“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”–ийг байгуулан, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөв


9-р сарын 17
14 цаг 27 минут

 

Орхон аймгийн хэмжээнд Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийг байгуулан,орон нутгийн төсвөөс 200 сая төгрөгийн үнэ бүхий автомашины суурин болон гар богино долгионы 63 станцыг хүлээлгэн өглөө.

    Одоогийн байдлаар аймгийн хэмжээнд ажиллаж буй камеруудыг нэгдсэн хяналтын системээр удирдахаас гадна нийтийн тээврийн үйлчилгээг тус төвөөс хянаж байгаа юм.

Цаашид “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-д 101, 102, 103, 105 тусгай дугаарын дуудлагуудыг нэг дор төвлөрүүлж, осол, гал түймэр, хэргийн газарт нэг хугацаанд зэрэг очих боломж бий болох юм. Мөн эдгээр дуудлагын утаснуудыг тусгай программд холбож холбооны нэгдсэн системийг ашиглахаар төлөвлөн ажиллаж байна.

 Мөн дуудлагыг бичиж хадгалах, хуваарилах, автоматаар хариу өгөх, хариу өгсөн цаг, дуудлагын дагуу гарсан хугацааг хэмжиж эхлэхээс гадна Онцгой байдал, Цагдаа, Түргэн тусламжийн авто машинд GPS суурилуулах ажил хийгдэнэ.  Ингэснээр нэгэн зэрэг есөн дуудлага хүлээн авах боломжтой болох юм гэж Хойд бүсийн төв- Орхон аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АРХАНГАЙ: Сүү, сүүн бүтээгдэхүүн, жимс, жимсгэний хэрэглээ маш хангалтгүй гарчээ4 сар 26. 15:09Г.Отгонтамир: Галт тэрэгтэй мөргөлдсөн автомашин шатахуун ачаагүй нь тогтоогдсон4 сар 26. 15:03ИБУИНХУ-аас англи хэлний хөтөлбөрт зориулж 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв4 сар 26. 15:01"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"4 сар 26. 15:00Дайныг эсэргүүцсэн хэргээр хүүхдэд анх удаа ял оноов4 сар 26. 14:57Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг болж байна4 сар 26. 14:55"Монголд коммунист дарангуйлал амь бөхтэй байна"4 сар 26. 14:54"Монгол Улс нүүрсхүчлийн хийн ялгаруулалт, агаарын бохирдлоо бууруулахад Их Британийн компаниуд хөрөнгө оруулахад бэлэн"4 сар 26. 14:53С.Одонтуяа: Хүмүүс өдөр бүр угаартаж амиа алдаж байхад ХЭҮК таг дуугүй сууж байна4 сар 26. 14:52Дэлхийн оюуны өмчийн өдөр тохиож байна4 сар 26. 14:50EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.