Хүүхдийн зуслангийн үнэ 340-695 мянган төгрөг байна


5-р сарын 8
16 цаг 25 минут

Энэ жил нийслэлийн хэмжээнд бүртгэлтэй 17 зуслан үйл ажиллагаа явуулна. Эдгээр нь өдөрт 4000 орчим хүүхэд хүлээн авах хүчин чадалтай бөгөөд долоо хоногийн төлбөр нь дунджаар 350-500 төгрөг байгаа юм. 

Өнгөрсөн жилээс стандартад нэмэлт өөрчлөлт орж, монгол ахуй, нүүдлийн соёлын хөтөлбөртэй “Оньс” зуслан үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд энэ жил ч мөн хүүхдийн зуслангуудад ахуй соёлыг сурталчлах журмын заалт хэвээр үйлчлэх аж.

 "НАЙРАМДАЛ" ЗУСЛАН ИРЭХ ДАВАА ГАРИГТ ЭХНИЙ ЭЭЛЖИЙН БҮРТГЭНЭ

Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв нь анх 1978 оны долдугаар сарын 19-нд албан ёсны нээлтээ хийж, нэг ээлжиндээ 240 хvvхэд хvлээн авч амруулан сувилж , пионерийн төрөл бvрийн ажлуудыг зохион байгуулж ирсэн. Харин 1981 онд төв байр , сургуулийн байр , ажилчдын орон сууцны байр зэрэг өвлийн улиралд vйл ажиллагаа явуулах барилга байгууламж ашиглалтанд орсноор зуны улиралд 500 , өвөлдөө 240 хүүхэд хүлээн авч vйл ажиллагаагаа өргөтгөж ирсэн.

Олон улсын хүүхдийн "Найрамдал" цогцолбор энэ оны хуваариа танилцуулсан бөгөөд нийт 10 ээлжээр хүүхдүүдийг амраахаар төлөвлөжээ.

Тодруулбал, хамгийн томд тооцогдох "Найрамдал" зуслангийнхан эхний ээлжийн хүүхдүүдээ зургадугаар сарын 3-8-нд хүлээн авна. Тус ээлжид 6-10 насныхан хамрагдах бөгөөд төлбөр нь 344 мянга 500 төгрөг. Харин дараагийн ээлжид 7-12 насныхан зургадугаар сарын 9-16-нд амрахад 476 мянга 500 төгрөгийн төлбөртэй байна.

Энэ сарын 13-ны Даваа гаригт 14:00 цагт эхний ээлжийнх nairamdal.mn сайтад бүртгэл нээгдэнэ.

Мөн энэ сарын 15-нд хоёрдугаар ээлжийнх 11:00 цагт, дөрөвдүгээр ээлжийнх 14:00 цагт нээгдэхээр товлогдсон байна.

Байршил: Баянголын ам, СХД, Улаанбаатар

Үнэ: 344-694 мянган төгрөг /тухайн ээлжнээс шалтгаалж өөр өөр төлбөртэй/

Холбогдох утас: 70496010

"НАРС" ЗУСЛАН ХУВААРЬ ИРЭХ 7 ХОНОГТ ГАРНА

Олон улсын хүүхэд хөгжлийн "Нарс" зуслан нь 1972 онд байгуулагдсан. Тус зуслан нь Хангайн нурууны баруун өмнөд салбар уулсад далайн түвшнээс дээш 1400 метрын өндөрт нарсан ойн дунд оршдог. Улаанбаатар хотын төвөөс 20 км-ын зайд байрладаг. "Нарс" зуслангийн хамт олон 2015, 2016, 2018 онуудад нийслэлийн Засаг даргын тамгын газрын “Хүүхдэд ээлтэй шилдэгийн шилдэг зуслан, шагналаар, 2019 онд нийслэлийн Хүүхэд, Гэр бүл, Залуучуудын хөгжлийн газрын “Шилдэг зуслан” шагналаар тус тус шагнагдсан. Нэг ээлжиндээ 250-300 хүүхэд хүлээн авч амраах хүчин чадалтай бөгөөд 5-14 хоногийн хөтөлбөрөөр үйл ажиллагаагаа явуулдаг.

Байршил: СХД-ийн Толгойтын баруун салаа “Баян Согоот”-ын ам

Үйл ажиллагаа: 5-р сарын 13-наас веб сайтаар албан ёсоор бүртгэж эхэлнэ.

Үнэ: 455-490 мянган төгрөг

Холбогдох утас: 99096109

ИНТЕРНЭТ БОЛОН ГАР УТАСНЫ ХЭРЭГЛЭЭГ ХЯЗГААРЛАДАГ ЖИШИГ ЗУСЛАН

Хүүхдийн "Янзага" зуслан нь Улаанбаатар хотоос 26 км-ын зайд Байгалийн үзэсгэлэнт Хандгайтын аманд байрладаг. Сонирхолтой, зугаатай тоглоомын аргаар Англи хэлний ярианы клуб хичээллэнэ. Мөн зуслангийн шилдэг хөтөлбөрүүдтэй, хүүхэдтэй ажиллах чадвартай зуслангийн мэргэжлийн багш, хамт олон угтана. Хүүхэд багачууд амтат хоол, тав тухтай орчин, цэвэр агаар, интернэт болон гар утасны хэрэглээгүй гэдгээрээ онцлог.

Байршил: Улаанбаатараас 26 км зайд Хандгайт

Үнэ: 450.000 төгрөг

Үйл ажиллагаа: 2023.06.03-2023.08.19 

Холбогдох утас: 70130108, 90051144

ОЛОН УЛСЫН ЭЭЛЖ НЬ 650 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ МӨРӨӨДӨЛ ЗУСЛАН

"Мөрөөдөл" зуслан 2013 оноос эхлэн "Хүсэл мөрөөдөлтэй хүүхэд Монголын ирээдүй" гэсэн уриатайгаар хүүхэд хөгжлийн зуслан хөтөлбөрийг хэрэгжүүлж ирсэн байна. Тус зуслан эрүүл аюулгүй зуслангийн орчинд оролцоон дээр суурилсан үйл ажиллагаагаар дамжуулан хүүхдэд өөрийнхөө давуу тал, авьяасаа хөгжүүлэх чадвар, багаар ажиллах чадвар, бие даан амьдрах чадвар, амьдралын зөв дадал хэрэгжүүлэх чадвар, сонголт хийх, шийдвэр гаргах чадвар, өөрийгөө сорьж хязгаараа давах чадвар, асуудлыг шийдвэрлэх чадваруудын утга учир, ач холбогдлыг ойлгуулахаар зорин ажилладаг онцлогтой аж.

Тус зуслангийн бүртгэл нээгдсэн бөгөөд цахимаар болон утсаар бүртгүүлэх боломжтой байна.

Байршил: Төв аймаг Батсүмбэр сум Баянголын хөндий 110 км

Үнэ: 350-650 мянган төгрөг

Үйл ажиллагаа: 2023.06.05-2023.08.20 

Холбогдох утас: 11-312895

ЗУСЛАНГУУДЫН БҮРТГЭЛИЙГ УТСААР ЛАВЛАЖ, ШААРДЛАГАТАЙ ШИНЖИЛГЭЭГ ӨГЧ ОЧНО

Харин Нарлаг зуслангийн хувьд эхний ээлжийн бүртгэл хэзээ эхлэх мэдээлэл гараагүй байна. Бүртгүүлэх хүүхдүүд “Нарлаг зуслан” цахим хуудаст хандаж мэдээлэл авах боломжтой. Мөн Жавхлант хүүхдийн зуслан 2024 оны зуны ээлждээ элсэлтүүдээ авч эхэлжээ. Жавхлант хүүхдийн зуслангийн хувьд гэр бүлээр, хоногоор амрах боломжтой аж.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар жил бүр хүүхдийн зуслангуудад зуслангийн ерөнхий шаардлага, Монгол Улсын стандартын хэрэгжилтэд хяналт үнэлгээ хийх ажлын хэсгийг томилж ажиллуулдаг.

Ажлын хэсэг хяналт үнэлгээг шалгуур үзүүлэлтийн дагуу үйл ажиллагааны явцад хоёр удаа шалгалт хийдэг байна. Үүний дараагаар нийт 56 зуслан энэ жил үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Дээрх зуслангуудаас гадна нийслэлд Ундраа, Галакси, Сансар, Янзага, Маргаашийн хөгжил, Өгөөмөр, Тэмүүлэл, Цагаан нуга, Мөрөөдөл, Цоглог, Чухаг, Хайрын билэг, Од, Шонхор, Хараацай зэрэг зуслан ажиллах юм байна. Зуслангуудын бүртгэлийг сонирхсон иргэд утсаар лавлаж, шаардлагатай шинжилгээнүүдийг өгч, бүртгэлээ баталгаажуулах юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.