Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай


5-р сарын 17
16 цаг 40 минут

Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай

Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтайг сүүлийн үеийн судалгаагаар тогтоожээ. Дааврын эмчилгээнээс болж ой санамжаа алдах өвчин туссан таван хүнээс эрдэмтэд нотлох баримт цуглуулсан байна. Тэд бүгдээрээ эрт үеийн сэтгэцийн хомсдолын өвчин туссан байсан.

Эдгээр таван хүн нь хүүхэд байхдаа хорт амилоид-бета уургийн үр буюу прионоор баяжуулсан өсөлтийн даавар тариулсан 1848 хүний дунд байжээ. Ижил эмчилгээ хийлгэсэн бусад хүнийг эрсдэлтэй гэж тооцож буй. Тус өсөлтийн дааврыг хэвийн бус намхан хүүхдүүдийн өсөлтийг дэмжих зорилгоор цогцосноос гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл, энэ нь нас барсан донороос авсан хүний өсөлтийн даавар аж. Үүнийг 1958-1985 оны хооронд Их Британи, АНУ-д хүүхдүүдэд тарьж байсан. Крейцфельдт-Якобын өвчин (CJD) гэх үхлийн аюултай тархины эмгэг уг эмчилгээнээс болж үүссэн нь тогтоогдсоноор хожим нь эмчилгээг хоригложээ. Эмч нар оронд нь синтетик гормон хэрэглэх болсон байна.

Тархинд прионууд хуримтлагдах үед альцгеймер өвчин тархах эрсдэлтэйг эрдэмтэд магадлажээ.

Лондонгийн их сургуулийн коллежийн профессор Жон Коллинж хэлэхдээ "Ирээдүйд санамсаргүйгээр халдвар авахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай. Мэс заслын тоног төхөөрөмжөөс прионуудыг устгах арга замыг судалж байна. Халдвартай өсөлтийн даавар тариулсан хүмүүст одоо альцгеймер үүсэх эрсдэл бий" гэв.

Альцгеймер өвчнийг 65-аас дээш насныханд тохиолддог, эсвэл генетикийн эрт үеийн төрөл буюу гэр бүлд тохиолддог гэж хоёр хэлбэрт хуваадаг. Гэтэл өдгөө бусдаасаа ялимгүй ялгаатай, маш ховор төрлийн, хүнээс хүнд дамждаг гурав дахь хэлбэрийг олж тогтоогоод байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГУУЛИЙН СУРТАЛЧИЛГААНД ДАЙЧИЛЖ БАЙГААГ БУРУУШААВ5 сар 31. 15:04НАМ УУ, НАГАЦ УУ…5 сар 31. 15:03"СЭМҮТ-ийн удирдлагууд шөнийн ээлжид ажилладаг 300 гаруй ажилтны эрхийг зөрчсөн" ХУВААЛЦАХ ЖИРГЭХ5 сар 31. 14:58Өнөөдөр тамхитай тэмцэх дэлхийн өдөр5 сар 31. 14:58Ираны Ерөнхийлөгч асанд хүндэтгэл үзүүлсэн нь шүүмжлэл дагуулжээ5 сар 31. 14:57"Өмнөговьд болсон зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн насыг мэдээлэх боломжгүй"5 сар 31. 14:56"Би ямар нөхцөлд эвслээ тэргүүлж, сонгуульд оролцоно"5 сар 31. 14:55"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54"Уулчдын холбооны гишүүд Спортын арбитрт гомдол гаргасан"5 сар 31. 14:54Хөдөлмөрийн баатраараа бахархсан Хөвсгөл нутгийнхны бичиг соёлын наадам5 сар 31. 14:53Хятад: Цахим орчинд эд баялгаа гайхуулахыг хориглов5 сар 30. 13:51Монгол Улс Европ руу 138 сая ам.долларын бүтээгдэхүүн гаргажээ5 сар 30. 13:47
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.