Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав


5-р сарын 2
12 цаг 27 минут

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг Үндэсний бичиг үсгийн баяр болгон тэмдэглэдэг. Энэхүү баярыг угтан Дундговь аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөө үндэсний бичиг үсгээ сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх, өв соёлоо хадгалж хамгаалах олон талт ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Тухайлбал 4 дүгээр сард ЕБС-ийн 6-12 дугаар ангийн суралцагчдын дунд үндэсний бичгийн “Тэргүүний хурдан уншигч”-ийг шалгаруулсан бол Сайнцагаан сумын Хэлний бодлогын салбар зөвлөлөөс иргэдийн дунд “Үндэсний бичгийн тээгч, түгээгч” өдөрлөг зохион байгуулжээ. 

“Үндэсний бичгийн тээгч, түгээгч” өдөрлөгийн үеэр “Үндэсний бичгийн сорил”, “Алтан хонх”, “Минутын уншлага” гэсэн 3 төрлөөр уралдаан зохион байгуулж, “Алтан хонх” төрөлд Сайнцагаан сумын 8 дугаар багийн иргэн Д. Батмөнх түрүүлж, 9 дүгээр багийн иргэн Э.Золзаяа удаалсан бол “Үндэсний бичгийн сорил” төрөлд 8 дугаар багийн иргэн Б. Отгончимэг түрүүлж, Мандал багийн иргэн Буянравжих удаах байрт шалгарчээ.

Тус аймгийн Хэлний бодлогын салбар зөвлөлөөс Үндэсний бичиг үсгийн баярыг ирэх 7 хоногт тэмдэглэхээр төлөвлөсөн ба энэ үеэр төрийн албан хаагчдын дунд “Үндэсний бичгийн цахим бичвэр”-ийн уралдаан, ЕБС-ийн 7-12 дугаар сангийн суралцагчдын дунд үндэсний бичгээр бичих “Уран бичлэг”-ийн уралдааныг явуулж, баярын нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

"Амь нас, эрүүл мэндээ эрсдэлд оруулан ажилладаг алба хаагчдадаа баярлалаа"5 сар 17. 16:41Альцгеймер өвчин хүнээс хүнд халдах магадлалтай5 сар 17. 16:40Саналын хуудас нэр дэвшигчид болон нам эвсэлд гэсэн хоёр хэсэгтэй байна5 сар 17. 16:39Цэргийн ёслол, хүндэтгэлийн жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэй оролцов5 сар 17. 16:38Нэр дэвшигчдээс мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө шаардах нь хууль бус үйлдэл5 сар 17. 16:3726 жил сураггүй болсон эрэгтэй зооринд олзлогдсон байжээ5 сар 17. 16:37Сураггүй болсон уулчин Ц.Өсөхжаргалын цогцсыг олжээ5 сар 17. 16:34"Шүүгчид өөрсөддөө хариуцлага тооцуулахгүй байх лоббиг хүчтэй хийсээр байна"5 сар 17. 16:31Газын зурваст АНУ-ын тусламж хүрэхэд бэлэн болов5 сар 17. 16:30Вийрават “Биг” Течакижатори: Монголын номын зах зээл жижигхэн ч боломж ихтэй5 сар 17. 16:22“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.