"Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүлж байна"


4-р сарын 26
15 цаг 00 минут

“УИХ-ын Сонгуулийн саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүд өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр сонгуулийн саналын хуудсыг илүү ойлгомжтой болгохтой холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ)-нд шаардлага хүргүүлж буйгаа хэлж байсан юм. 

УИХ-ын гишүүн, ХҮН намын дарга Т.Доржханд хэлэхдээ "Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдээд СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. 

Шаардлага нь үндсэн хоёр агуулгатай. 

Энэ удаад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөөгүй онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын 126 гишүүнийг сонгоно. 

Тодруулбал нэг тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монгол Улсад олон тооны солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байгаа.

Нэг нам хязгааргүй эрхтэй бус, олон сөрөг хүчин бий болно. Ингэснээр эргээд Засгийн газарт хяналт тавьж, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахуйц эрүүл, амьд парламент үүснэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ-ноос зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. 

Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулагдах үед саналын хуудасны асуудал давхар яригдана. 

Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байх.

Хэрвээ саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд, нэг хуудсан дээр аль алиныг нь тэмдэглэсэн тохиолдолд жагсаалт хүчингүй болох магадлалтай" хэмээв. 

"Гадаадад байгаа монголчууд жагсаалтын намын нэрсийг дугуйлах байдлаар сонгуульд оролцоно"

Үргэлжлүүлэн "Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа монголчууд оролцоно. 

Өөрөөр хэлбэл гадаадад байгаа монгол иргэд зөвхөн жагсаалтын намын нэрсийг дугуйлах байдлаар сонгуульд орох юм.

Дээр дурдсан хоёр үндэслэлээр сонгуулийн хуудсан дээрх хоёр төрлийн санал хураалт нь тусдаа байх ёстой гэх шаардлагыг албан ёсоор СЕХ-нд хүргүүлж байна.

Өмнөх долдугаар сарын 1-ний хар үйл явдал болохгүй байхаас зайлсхийх ёстой.

Гарч ирсэн Монгол Улсын парламент, Засгийн газар нь чанартай, үр дүнд нь Монгол Улс ардчиллаа баталгаажуулсан сонгууль байх нь зүйтэй. 

Дараагийн асуудал нь сонгуулийн саналын хуудсан дээр нэр бүхий намын нэрсийг дээд шүүхийн дарааллаар дугаарлачихдаг.

Сонгуульд 30 орчим улс төрийн нам болон эвсэл оролцоно хэмээн мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитын Газарт хүргүүлсэн байгаа. Энэ долоо хоногтоо багтаагаад Сонгуулийн Ерөнхий Хороонд хүсэлтээ өгөх ёстой юм. Сонгуулийн тойрог томорчихсон болохоор нэг тойргоос 10 хүртэл нэрс дугуйлах 10 мандаттай маш урт жагсаалт гарч ирээд буй. 

Энэ урт жагсаалт дотор иргэд төөрөх, будилах, үл ойлголцол үүсэх асуудал тулгарч мэднэ. 

Ийм болохоор иргэдэд энгийн, ойлгомжтой мэдээлэл өгөх зорилгоор тодорхой болгоё. Тухайлбал

  • Нам, эвслийн урд талд дугаар
  • Намын нэр
  • Тухайн намын дарга нь хэн бэ гэдэг мэдээлэл
  • Нэрсийг зурагтай нь хамт
  • Намынх нь лого,
  • Нам, эвслийн бэлгэдэл зэргийг тавья. 

Ингэж маш тодорхой, энгийн байдлаар иргэдэд ойлгомжтойгоор хүргэхгүй бол төөрч, будилах гээд байна" гэж ХҮН намын Т.Доржханд хэллээ. 

"Харамсалтай нь сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг"

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын Үндэсний Ардчилсан Намын дэд дарга Б.Цогтгэрэл "Сонгууль хаяанд ирлээ. Сонгогчдын хувьд сонгуульд саналаа өгөхөд маш ойлгомжтой байх ёстой.

Харамсалтай нь сонгууль болгоны өмнө Сонгуулийн тухай хуулийг өөрчилдөг. Улмаар иргэдийн дунд маш их төөрөгдөл үүсдэг. Тиймээс төөрөгдөл, будилаан багатай байлгахын тулд өнөөдөр улс төрийн намууд нийлээд шаардлага, саналыг гаргаж байгаа юм.

Улс төрийн намыг жагсаалтаар дэвшүүлж байгаа тухайн санал өгөх хуудсанд 

  • Намынх нь нэр
  • Намынх нь үзэл санаа
  • Бодлого философийг агуулсан бэлгэдэл лого
  • Нам эвслийг тэргүүлж байгаа хүмүүсийн нэр тодорхой байх ёстой" гэв. 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана5 сар 15. 16:01М.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя5 сар 15. 16:00"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"5 сар 15. 15:59“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ5 сар 15. 15:54Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ5 сар 15. 15:53Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав5 сар 15. 15:52Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ5 сар 15. 15:51“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно5 сар 15. 15:50Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.