“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ


5-р сарын 15
15 цаг 54 минут

“Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөг ирэх 2025 оноос нэмэгдэх нь ээ. Хүүхдээ асарч буй ээжид 0-3 нас хүртэл нь сар бүр 50 мянган төгрөгийг нийгмийн халамжийн сангаас олгодог. Уг мөнгөний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай гэдэг асуудал өнгөрсөн хугацаанд хөндөгдөж ирсэн. Энэ дагуу Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаман дээр “Цалинтай ээж” хөтөлбөрийг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулагдсан байна. Тус ажлын хэсэг “Цалинтай ээж”-ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэх чиглэлээр 2025 оны Монгол Улсын төсвийн хуультай уялдуулан санал боловсруулсан аж. Гэхдээ сар тутамд олгодог энэхүү 50 мянган төгрөгийг хэдээр нэмэгдүүлэх вэ гэдэг асуудлыг одоо мэдээлэх боломжгүй. УИХ-аар 2025 оны улсын нэгдсэн төсвийн хуулийг хэлэлцэх үеэр тусгайлан танилцуулна гэдэг мэдээллийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар хэллээ.

“Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд зориулж улсын төсвөөс жилд 100 тэрбум төгрөг зарцуулдаг болохыг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа мэдэгдэж байсан. Хэрэв дээрх мөнгөний хэмжээг 100 мянган төгрөгт хүргэвэл улсын төсөвт жил бүр 200 орчим тэрбум төгрөг тавих шаардлага үүснэ гэсэн үг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Лу.Гантөмөр: Эгийн голын цахилгаан станцыг ашиглалтад оруулна6 сар 12. 16:59Энэ оны эхний таван сард хууль бусаар мод бэлтгэсэн 139 гэмт хэргийг шийдвэрлэжээ6 сар 12. 16:55Винисиус Жуниорыг "сармагчин" гэж доромжилсон гурван хөгжөөн дэмжигч найман сар хорих ялаар шийтгүүллээ6 сар 12. 16:50Хумхаа өвчин тараагч шумуул олширчээ6 сар 12. 16:48Элсэлтийн шалгалтад орохдоо дараах бичиг баримтыг бүрдүүлнэ6 сар 12. 16:48Хууль зөрчсөн үйлдлийг яаралтай шалгаж, хариу өгөхийг шаардав6 сар 12. 16:45БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлитийн төрийн айлчлал өндөрлөлөө6 сар 12. 16:44УДБЭТ “Жизель” балет, “Чио Чио Сан” дууриар 61 дэх улирлын тоглолтоо хаана6 сар 12. 16:43БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит гэргийн хамт дурсгалын мод тарилаа6 сар 12. 16:37АРДЧИЛСАН НАМЫН НЭР ДЭВШИГЧИД 1 ДҮГЭЭР ТОЙРОГТ СУРТАЛЧИЛГААГАА ЭХЛҮҮЛЛЭЭ6 сар 11. 17:01Өөрийн нас, өндөрт тохирсон скүүтер, дугуй унаж, замын хөдөлгөөний дүрмээ мөрдөхийг НЭМҮТ зөвлөлөө6 сар 11. 16:52УИХ-д нэр дэвшигчдийн ГОЁЛ6 сар 11. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.