Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг дэмжлээ


4-р сарын 11
12 цаг 41 минут

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА

Байнгын хороод хуралдахтай холбогдуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нэг цагийг хугацаатай завсарлуулаад байсан ч дуусав. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яг одоо УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг нарын өргөн мэдүүлсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Хөрөнгө оруулагчид үзүүлэх татварын бус хөрөнгө оруулалтын дэмжлэгийн нэг хэлбэр болох газрыг 60 хүртэл жилээр гэрээний үндсэн дээр эзэмшүүлэх, ашиглуулах, уг хугацааг гэрээний анхны нөхцөлөөр нэг удаа 40 хүртэл жилээр сунгах зохицуулалтыг тусгасан заалтыг Хөрөнгө оруулалтын тухай хуулиас хасах өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан юм.

Улмаар энэхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. 

10 : 56
2024-4-11

Д.ГАНБАТ: МОНГОЛЫН ХАМГИЙН ТОМ ХУЛГАЙЧ НАРЫГ МАН ИВЭЭЛДЭЭ АВЧ БАЙНА

Чуулганы хуралдааны эхэнд гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа: 

-Монголын ард иргэдээ хямд хүнсээр хангах нь төрийн үүрэг юм.  Энэ үүргээ биелүүлэх ёстой. Импортын гурил, тэжээлийг татвараас чөлөөлөх асуудлыг ярьсаар байгаад таван сар боллоо. Гурилын гаалийн татварыг тэглэж,  хямд үнэтэй гурил тэжээлээр хангах гэхээр том бүлэглэлийн эрх ашиг орж ирж, монголчуудынхаа эрх ашгийн эсрэг ийм бүлэглэл Монголын төрийг эзэлсэн асуудалдаа хэзээ бид дүгнэлт хийх вэ. Монголын банк санхүүгийн байгууллага банкны хүүгээр сорон мөлждөг, гадаадын банк орж ирэх гэхээр үндэсний аюулгүй байдал гэдэг систем ярьсаар байгаад Монголын төр өмнө нь сөхөрч байна. Хямд үнэтэй гурил оруулж ирье гэхээр үндэсний аюулгүй байдлыг алдагдуулах гэж байна, дотоодын үйлдвэрлэгчдийг сөхрүүлэх гэж байна гэж худал мэдэлэл тарааж нам дамжсан бүлэглэлүүдийн эрх ашгийг хангаж байна.

Ингэж байсаар УИХ, Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусах нь.  Импортын гурил, тэжээлийг Гаалийн татвараас чөлөөлөх асуудлыг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч ирж, шийдлээ гаргаач ээ. Хэдий болтол муур хулгана болж тоглох юм бэ? .

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-УИХ-аар хэлэлцэх чухал асуудал олон байхад гишүүд хуралдаа суухгүйгээс Байнгын хороодын ирц бүрдэхгүй байна. Тэгсэн хэрнээ хүний тойргоор өлмөн зөлмөн царайлаад явах юм. Өвөрхангай аймаг манай аавын нутаг. Сав сааль тараадаг Д.Ганбат гишүүн ирээсэй л гэж бодож хүлээж байгаа байх.  Хоёр асуудлыг анхаарах шаардлагатай байна.  С.Зориг агсны асуудал байна. Амь насаа алдаад 26 жил болжээ. Сонгууль дөхөхөөр л эрх баригч нам хэргийг нь илрүүлнэ гэж ярьдаг, гэвч өнөөдрийг хүртэл эцэслэж чадсангүй.  Ар гэрийнх нь ч хүсдэг хэргийг нь нууцаас гаргаж, олон улсын мөрдөгч авч ирж, хэргийг нь шалгуулах хэрэгтэй.  

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Г.Батхүү агсан парламентын дэд дарга байсан хүн. Хэн тэр хүнийг тангаргын буг гэдэг байлаа, хэн тийм нэвтрүүлэг цацдаг байлаа.  Энэ хэрэг дээр мөн олон улсын мөрдөгч авч ирж ажиллуулах ёстой. Дараа дараагийн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэхгүй гэх баталгаа алга.  

Монголын хамгийн том хулгайч нарыг МАН, удирдлага нь ивээлдээ авдаг.  Хамгийн том хулгайч нартайгаа тэмцэхгүй байгаа МАН жижиг том авлигачидтайгаа тэмцэхээр нөгөөдүүл нь хэлж байна. Хэдэн арваараа авлигад ороогдсон. Шүүх дээр очоод 40 сая төгрөгөөр л торгуулдаг. Шүүх хууль хяналтын байгуулага нь дохио зангаагаар ажилладаг.

Хүүхдэд ээлгүй Засгийн газар, харанхуй засаг. 2017 онд бага насны хүүхдийн эсрэг хүчирхийллэл үйлдэхийг өөгшүүлсэн хууль баталсан. Үүнээс болж, 12, 13 настай хүүхдийн амь насыг бүрэлгэдэг. хүчирхийлдэг хэрэг удаа дараа гарч байна. Саяхан өөрийгөө хамгаалах чадваргүй, хүүхдийг хамгаалах ёстой цагдаагийн дөрвөн албан хаагч бүтэн жил бага насны хүүхдэд хүчирхийлэл үйлдсэн гэж хэвлэлээр ярьж байна. Та нарын хүүхдийг ингэвэл яах вэ. Яасан хүйтэн хөндий сэтгэлтэй муухай хүмүүс вэ. Ийм засаг төр, парламент  байж болохгүй. Засгийн газар өчигдөр хуралдлаа. Бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргах болов уу гэтэл тэгсэнгүй. Хэрэв Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорвол ийм гэмт хэрэг гарахгүй.

Үүний дараа Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр гишүүдээс санал хураахад 60 гаруй хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийг 1998 онд баталж, цагаатгуулах тухай гомдол гаргах хугацааг 2018 онд хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр 4 дэх удаа сунгасан. Уг өөрчлөлтийн үр дүнд улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчийн эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 80 сая төгрөг; улс төрийн хилс хэрэгт холбогдуулан хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, эсхүл хэлмэгдэгчийн төрсөн болон үрчилж авсан хүүхэд, хэлмэгдэгчийг нас барснаас хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхдэд 40 сая төгрөгийн нөхөх олговор олгохоор хуульчилсан. Хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацаа 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон бөгөөд энэ хугацаанд олон иргэн цагаатгуулах тухай гомдол гарган, материал бүрдүүлэн өгч, цагаатгагдаж, нөхөх олговор авсан байна. Хуулийн төслөөр цагаатгуулах тухай гомдлыг хүлээж авах хугацааг 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болгохоор тусгасан юм. 

Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг нэг цагийн хугацаатай түр завсарлуулаад байна. Энэ хооронд хоёр байнгын хороо хуралдах аж.

10 : 20
2024-4-11

УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2024.04.11/ нэгдсэн хуралдаан эхлээд байна. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

 Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 3 гишүүн 2024.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав52 минут 55 секундын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна57 минут 26 секундын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ58 минут 14 секундын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ58 минут 55 секундын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна1 цаг 1 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ1 цаг 2 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ1 цаг 39 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.