Монголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна


5-р сарын 2
12 цаг 22 минут

Байр суурь: Монголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна

Халамжаас хөдөлмөрт шилжих үе шаттай ажлуудыг холбогдох албанаас тогтмол хийж буй. Тэр дундаа сүүлийн хоёр жил цахим платформын тусламжтайгаар ажилтан, ажил олгогчийн харилцааг илүү уян хатан болгосон байна. Цахим хэлбэрийн харилцаа холбоо хөгжсөнөөр 40 мянга гаруй хүн ажилд орж, хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажиллах хэрэгцээг ч хангаж эхэлсэн байна. Энэ талаар холбогдох албаныхнаас тодрууллаа. 


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.ЗУЛПХАР:

-Хөдөлмөр бол хүн, гэр бүл, өрхийн амьдралын гол үндэс болсон үүрэг. Нийгмийн аливаа гишүүн хөдөлмөрийн насанд хүрсэн, хөдөлмөр хийх чадвартай л бол хөдөлмөр эрхлэх эрхээ эдлэх ёстой. Цаашлаад үүргээ ч мөн хүлээнэ. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа олон талын оролцоотой хэрэгждэг чухал зохион байгуулалт. Ажил олгогч, ажил хайж байгаа иргэн хэрэгтэй үед нь төрийн байгууллагууд тусалж дэмждэг, сургалтын байгууллагууд үүрэг хүлээдэг харилцаа юм. 2022 оны арванхоёрдугаар сард "Ejob" платформыг ашиглалтад оруулсан. Цаг үетэйгээ улдсан байдлаар цахим технологийн тусламжтайгаар ажилтан, ажил олгогч холбогдох, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээллүүдийг авах бүх мэдээллийг цогц байдлаар төвлөрүүлсэн платформ ашиглалтад орсон. Увс аймагт байгаа ажил хайж буй иргэн өөрийн орон нутагтаа ажлын байранд орох, Сонгинохайрхан дүүрэгт байгаа ч Өмнөговь аймагт ажил хайж байгаа цахимаар олох зэрэг давуу тал, боломж бүрдсэн.

Монгол Улсад хөдөлмөрийн насны буюу 15-аас дээш насны хоёр сая 161 мянган хүн байна. Гэхдээ ажил хийхэд бэлэн нэг сая 245 мянган хүн байна.

Ажиллах хүчнээс гадуурх хүн ам буюу сурч байгаа оюутнууд, ахмад настнаа асарч байгаа хүмүүс, хүүхдээ харж байгаа ээж нар гэхчлэн 915 мянган иргэн бий. Хэдийгээр тооны хувьд өндөр байгаа ч ажиллах хүний нөөц хангалттай байгаа гэж хэлж болно. Байгаа хэдий ч бэрхшээл байна. Хөдөлмөрийн зах зээл дээр зарим тохиолдолд ажил хайсан хүнд өөрт нь тохирсон ажил олддоггүй. Ажилтан хайсан байгууллагуудад ажил хийх хүн олддоггүй. Судалгаа энийг харуулж, тоо үүнийг илтгэж байна.

42 мянган ажлын байранд ажиллах хүн олоогүй статистик өнгөрсөн 2023 онд гарсан.

Энэ асуудлыг даруй шийдэх шаардлагатай байна. Мөн үүний зэрэгцээ ажилгүй хүний тоо ч байна. Цар тахлаас хойш ажилгүйдэл эрчимтэй буурч байгаа. Эдийн засаг сэргэж, аж ахуй нэгжүүд буцаж хэвэндээ орох дөхөж байна.

АЖЛЫН БАЙР, СУЛ ОРОН ТОО БАЙГАА Ч ХҮНИЙ НӨӨЦ ОЛДОХГҮЙ ХЭВЭЭР БАЙНА

ХХҮЕГ-ын Хөдөлмөр эрхлэлтийн дэмжих газрын дарга М.БАТМАГНАЙ:

-Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар, Хөдөлмөр халамж үйлчилгээний төрийн байгууллагууд буюу есөн дүүрэг, нийслэлийн хөдөлмөр халамжийн хэлтсүүд, бусад төрийн болон төрийн бус аж ахуй нэгжүүд хамтарч иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр сургалт, зөвлөгөө мэдээллийг өгдөг. Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөл гэж бий. Тус зөвлөлөөс зөвлөмж гаргаж, төсөв баталж өгдөг байгаа. Түүнийг үндэслэж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд удирдан чиглүүлж, төсвийн жишиг зардлыг баталж өгдөг. Жишиг зардлыг зардлыг үндэслэж хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий гол хэрэгжүүлэгч агентлагийн хувьд 21 аймаг, есөн дүүрэгт чиглэл өч ажилладаг. Энэ арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтэд таниулах, сурталчлах хэрэгцээ үүсч байгаа.

Бид жил гаруйн өмнө "Ejobs" платформын хөгжүүлэлт хийж, тэнд ажил хайж байгаа иргэдийн бүртгэл болон ажил олгогч нарын ажлын байрны захиалгыг тавьж, тэндээс шууд харилцаа үүсэх болсон. Зайнаас үл хамаарах цахим систем нь олон талын давуу талтай.

Нөгөө талаас ажлын байр, сул орон тоо байгаа ч хүний нөөц олдохгүй тал бий. Үүнд нөлөөлж байгаа асуудал нь ажил мэргэжлийн чиг баримжаа. Ажил мэргэжлийн зөвлөгөө, чиг баримжаа өгөх тал дээр төрийн бус байгууллагуудын оролцоо их. Ингэхдээ ганцаарчилсан болон бүлгийн зохион байгуулалттай өгөөд явдаг. Мөн ажил зуучлах үйлчилгээг хөдөлмөрийн хувийн биржүүд үзүүлж байна.

Ажил олгогч, ажилтныг холбох цахим үйлчилгээг нэвтрүүлснээр байнгын ажлын байранд орсон хүний тоо өндөр байгаа. Хоёр жилийн хугацаанд 40 мянга гаруй ажил хайгч иргэн байнгын ажлын байранд зуучлагдсан статистик гарсан.

Одоо бид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хүрээнд дараа дараагийн ажлуудаа мөн төлөвлөөд явж байна. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг салбарын ажилтнуудынхаа дунд онол, практикийн бага хурал хэлэлцүүлгийг зохион байгуулна. Бүсчилсэн хэлбэрээр зургаан аймаг, нийслэлтэй долоон газрыг хамруулж хэлэлцүүлэг явуулна. Хэлэлцүүлгээс гарсан шинэ санаа, ажлыг хөдөлмөр эрхлэлтийн чиглэл рүү авч ашиглахаар төлөвлөсөн. Мөн үүнээс гадна хөдөлмөрийн насны ажиллах чадвартай хүн бүрийг ажилтай, орлоготой болоход түлхүү чиглэсэн ажлуудыг шат дараатай хийнэ.

ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ХҮНИЙГ АЖИЛ ОЛГОГЧДОД ЗУУЧЛААД ОРХИДОГ ҮЕ ӨӨРЧЛӨГДСӨН

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Ц.НЯМСҮРЭН:

-Жил бүрийн тавдугаар сарын 1-нийг дэлхий нийтээр хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалах өдөр болгон тэмдэглэж ирсэн. Анх АНУ-д үйлдвэрчний эвлэл, хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүс цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажиллах орчноо сайжруулахаар тэмцэл хөдөлгөөн хийж, Парисын конвенцоор тавдугаар сарын 1-нийг хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн өдөр, хөдөлмөрчдийн эрхийг хамгаалах өдөр болгосон. Монгол Улсад ч мөн энэ өдрийн хүрээнд хөдөлмөр эрхэлж байгаа болон идэвхтэй ажлын байр хайж байгаа хүмүүст зөвлөгөө, мэдээлэл өгч, холбох гүүр харилцааг бий болгоод байна. Тухайлбал, манайх хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллах боломжтой ажлын байрны зар мэдээллээр хангаж, ажиллах орчин нөхцөлтэй холбоотой мэдээллийг ч агентлагийн зүгээс өгч байна.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх талаар Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас сүүлийн гурван жил дорвитой арга хэмжээнүүдийг авч байгаа. Жишээ нь, ажлын байрны дадлагажуулагч гэдэг шинэ ажил мэргэжлийг бий болгосон.

Өмнө нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг ажил олгогчдод зөвхөн зуучлаад орхидог байсан бол одоо ажлын байрны дадлагажуулагч хүн нь тодорхой хугацаанд ажлын байран дээр нь хамт байж, ажилдаа дадахад нь тусалж, дэмжлэгийг бий болгож байгаа юм. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн тухайн шинэ ажилдаа дасч, дадаж, нийгэмшиж, урт хугацаанд ажиллах боломж бүрддэг.

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр Монголд 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй хүн байна. Үүнээс хүүхдүүдийг хасахаар 95 мянга орчим хөдөлмөрийн насны иргэн байгаа бөгөөд эдгээрийн 30 орчим хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхолтой ч ажиллахгүй байгаа олон хүн бий. Тиймээс тэдгээр хүмүүсийг идэвхтэй хөдөлмөр эрхлэх боломжоор хангах, идэвхтэй бодлого, үйл ажиллагаа явуулах хүрээнд есөн дүүрэг, 21 аймгийн холбогдох газруудтай хамтарч ажиллаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад 25-аас дээш ажилтантай байгууллага нийт ажилчдынхаа дөрвөөс доошгүй хувьд хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулна гэж заасан.

Хэрэв байгууллага хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулахгүй байгаа бол ажилуулаагүй орон тоо тутамд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төлбөр төлөх заалттай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

“Шинэ газрын тос” гэгдэх болсон зэсийг тойрсон хулгайн гэмт хэрэг дэлхий даяар нэмэгджээ5 сар 15. 16:03"Евро-Азийн зорчигчийн зах зээлээс Улаанбаатараар дамжих транзит зах зээлийг хөгжүүлнэ"5 сар 15. 16:02"Харуул алтай" хотхон орчмоос "Да хүрээ" гудамж хүртэлх авто замыг энэ сарын 18-ны 22:00 цагаас түр хааж, засварлана5 сар 15. 16:01М.Оюунчимэг: Ахмадууд автобусанд суухаас эхлээд эрх нь зөрчигдөж байгаа тул тэднийг хүндэтгэхэд чиглэсэн заалтыг хуульд оруулъя5 сар 15. 16:00"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"5 сар 15. 15:59“Цалинтай ээж”–ийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлнэ5 сар 15. 15:54Сонгогчийг санал өгөх боломжоор хангаагүй бол хуулийн хариуцлага хүлээнэ5 сар 15. 15:53Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой хоёр шийдвэр гаргав5 сар 15. 15:52Гурван ээлжээр хичээллэх эрсдэл үүссэн сургуулиудын барилгыг өргөтгөх хөрөнгө оруулалт хийнэ5 сар 15. 15:51“Шинжлэх ухааны ажилтны улсын II их хурал”-ын хүрээнд 4 салбар хуралдаан болно5 сар 15. 15:50Хянан шалгах түр хорооны сонсгол энэ сарын 21, 22-нд болно5 сар 14. 15:52С.Баярбилэг: Уран зургууд алдагдсан хэргийг мөрдөн шалгах явцад тодорхой орон байранд нэгжлэг хийсэн5 сар 14. 15:49
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.