“Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор зөвлөлдөж байна


4-р сарын 11
12 цаг 37 минут

БОАЖЯ-наас салбарын эрх зүйн орчныг сайжруулж, судалгаа, шинжилгээг өргөжүүлэх, хамгааллын үр ашигтай менежмент нэвтрүүлж, олон улсын сайн туршлагыг дэлгэрүүлэхээр байгаль орчны удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгуулж байна. 

“Ногоон ирээдүйг хамтдаа бүтээцгээе” уриан дор болж буй зөвлөгөөний үеэр орчин үеийн дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, байгаль хамгаалагч, судлаачдын ажиллаж, амьдрах нөхцөлийг сайжруулж, үүрэг хариуцлагыг чангатгах, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлж экосистемийн үйлчилгээний үнэ цэнийг олонд сурталчлан таниулах зэрэг олон талт хамтын ажиллагааны алдаа оноог хэлэлцэж, үр дүн, гүйцэтгэл, чанарт суурилсан арга замыг эрэлхийлж байлаа.

Зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн байгаль орчин, аялал жуулчлал, ой, ус, хүрээлэн буй орчин, цаг уурын салбарын 250 гаруй удирдлага өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа алдаа оноо, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар ярилцаж байна. 

Байгаль орчны доройтол, биологийн олон янз байдлыг хамгаалах, хомсдолыг хязгаарлах, түүх соёл, шинжлэх ухааны давтагдашгүй үнэт өвийг үе дамжуулан үлдээх, байгалийн унаган төрхийг хадгалан, экосистемийн тэнцвэрт байдлыг ханган тогтвортой хөгжлийн үзэл санааг баталгаажуулан хойч үедээ байгаль дэлхий, газар нутгаа өвлүүлэх суурь зарчмын хүрээнд энэ удаагийн зөвлөгөөн бодитой үр дүн өгөхийг БОАЖЯ мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ2 цаг 54 минутын өмнөХоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ3 цаг 9 минутын өмнөҮндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав7 цаг 52 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна7 цаг 57 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ7 цаг 58 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ7 цаг 58 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна8 цагийн өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ8 цаг 1 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ8 цаг 38 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.