Цагдаа нар бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг АТГ-т шилжүүлэв


4-р сарын 9
14 цаг 35 минут

Цагдаа нар бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг АТГ-т шилжүүлэв

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын алба хаагчид бага насны хүүхдийг хүчиндсэн гэх хэргийг Авлигатай тэмцэх газраар шалгуулахаар харьяалал тогтоож шилжүүлсэн эсэхийг Улсын ерөнхий прокурорын газраас тодрууллаа.

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны Тусгай субъектын үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс гаргасан саналын дагуу Улсын ерөнхий прокурорын газраас уг хэргийг хянаж, Авлигатай тэмцэх газарт харьяалал тогтоон шилжүүлсэн байна.

Дээрх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл цагдаагийн байгууллагад 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдөр бүртгэгдсэн үеэс эхлэн хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн нэг холбогдогчид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ. Мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулахад бусад гурван холбогдогчийн үйлдэл нотлох баримтаар тогтоогдсон тул тэдгээр албан хаагчдыг өнгөрсөн ням гарагт мөн хойшлуулшгүйгээр баривчилсан байна.

Цаашид дээрх хэрэгт Нийслэлийн прокурорын газар хяналт тавин ажиллах гэнэ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав2 цаг 37 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна2 цаг 42 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ2 цаг 43 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ2 цаг 43 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна2 цаг 45 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ2 цаг 46 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ3 цаг 23 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.