Эдийн засгийн өсөлтийг 7 хувьд хадгалахыг зорьж байна


4-р сарын 9
14 цаг 25 минут

Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 7 хувьд хадгалахыг хичээж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн тус банк байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан манай улсад ажиллаж буй гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзах үеэрээ тэмдэглэв. 

Тэрбээр, Монгол Улсын эдийн засаг өнгөрсөн онд 7 хувийн өсөлтттэй гарсан, төлбөрийн тэнцэл, урсгал тэнцэл ашигтай гарсан зэрэг нь эдийн засаг тогтворжиж байгаа тоон үзүүлэлт юм. Үүнд уул уурхай, тээврийн салбарын өсөлттэй холбоотой. Одоогоор 5.2 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгаа учир ханш тогтвортой байгаа. Ханш өнгөрсөн онд 2 хувиар чангарсан, энэ онд ч байдал хэвээр үргэлжилнэ. Энэ оны гуравдугаар сард инфляц 7 хувь хүрсэн нь төв банкны бодлогын зорилтот түвшинд байлаа. Иймд мөнгөний хатуу бодлогоо зөөлрүүлж, 13 хувь байсныг нэг нэгж хувиар бууруулсан. Цаашид нөхцөл байдал таатай хэвээр үргэлжилвэл дахин багасгах боломжтойг тодотгож байлаа.

Түүнчлэн, арилжааны банкууд өнгөрсөн онд нийт 470 тэрбум гаруй төгрөгийн IPO хийж, банкны санхүүгийн чадавх сайжирсан аж.  

Монгол, Оросын хамтарсан банкыг анх 1924 оны зургаадугаар сарын 2-нд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд байгуулж, арилжааны шинжтэй үйл ажиллагаа явуулж байсныг тус уулзалтын үеэр төв банкны захирал дурдсан юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Үндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав1 цаг 38 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна1 цаг 43 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ1 цаг 43 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ1 цаг 44 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна1 цаг 46 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ1 цаг 46 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ2 цаг 24 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03Орос, Хятадын хилийн авто замын боомтууд түр хаагдсан байна5 сар 1. 16:02"Төсвөөс хасагдсан төслүүдийн олонх нь эмнэлгийн барилга байна"5 сар 1. 16:02
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.