АН-ын дарга мэндчилгээ дэвшүүлжээ


4-р сарын 8
14 цаг 50 минут

МЭНДЧИЛГЭЭ

Хаалттай нийгэм, хараат улс, сонголтгүй иргэд, солигддоггүй төрийг халж улс төрийн шинэ хүчин Ардчилсан нам байгуулагдсан баярт өдөр тохиож байна. Монголчууд өрхөө татаж, үүдээ нээснээр хүн зон нь чөлөөтэй зорчиж, өөрийнхөөрөө амьдрах, улс орон нь дэлхийтэй хөл нийлүүлж, хөгжлийн далайд дарвуулаа дэлгэсэн билээ. Тэгэхээр 4 сарын 7-ны энэ өдөр зөвхөн Ардчилсан намын гишүүдийн баяр гэхээсээ хотол монголчуудын эрх чөлөө, тусгаар тогтнолын баяр. 

Монголд олон намын тогтолцоо бий болж, иргэд нь сонгох сонгогдох эрхээр хангагдсан ч өнөөгийн эрх баригч намаас өөр улс төрийн хүчин дангаар төр барьсан дөрөвхөн жил л байдаг. Энэ хэрээрээ ардчилал гажуудаж, хүн зон нь эргэлзэж, улс орон дарангуйлал руу чимээгүйхэн гулсах боллоо. Алдагдсан он жилүүдийн гашуунаар улс төр хийхийг хүсэхгүй байгаа ч сургамж авч улс гэрээ өөд нь татаж, хүн зоныхоо амьдрал ахуйг дээшлүүлэх нөр их ажил биднийг хүлээж байна. 

Тиймээ, бид баярлан цэнгэж хундага харшуулахаасаа илүүтэй гажуудсан ардчиллаа зөв гольдролд оруулж, иргэддээ үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, амьдрал ахуйгаа төрөөс хамааралгүйгээр авч явах заяагдмал эрхийг нь олгох хөгжлийн цогц бодлого боловсруулж, хэрэгжүүлэх шаардлагатай болж байна. Ардчилсан намынхан чадна аа, та нартаа итгэж байна. Ингээд гишүүд, дэмжигчид болон ард түмэндээ Ардчилсан нам байгуулагдсан түүхэн баярт өдрийн мэндийг хүргэе. 

 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Итэвоны эмгэнэлт явдлыг мөрдөн шалгахтай холбоотой хуулийн төслийг баталжээ2 цаг 8 минутын өмнөХоёр жилийн хугацаанд 42 сая мод тарьж 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ2 цаг 23 минутын өмнөҮндэсний бичиг үсгийн баярыг угтан "Тээгч, түгээгч" иргэдийг шалгаруулав7 цаг 6 минутын өмнөМонголд ажил нь ч, ажиллах хүн нь ч олдохгүй байна7 цаг 11 минутын өмнөГовийн бүс нутгаар +30 хэмд хүрнэ7 цаг 12 минутын өмнөБританийн судлаачид 75,000 жилийн өмнө амьдарч байсан Неандерталь эмэгтэйн царай төрхийг сэргээжээ7 цаг 12 минутын өмнөМонгол Улсад 24 боомт хэвийн ажиллаж байна7 цаг 14 минутын өмнөУкраинаас олзолсон техникүүдээр үзэсгэлэн дэлгэжээ7 цаг 15 минутын өмнөХятадын нисэх онгоц тээгч гурав дахь хөлөг онгоц туршилтаар далайд гарчээ7 цаг 52 минутын өмнөКим Жон Ун шинэ машинуудаа "гайхуулав"5 сар 1. 16:06Импортын цементийн гаалийн албан татварыг 5 хувь болгон буурууллаа5 сар 1. 16:05Гурил болон тэжээлийг өнөөдрөөс импортын татвараас чөлөөлөв5 сар 1. 16:03
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.